"Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах нь" төслийн зөвлөх хорооны зургаа дахь удаагийн хуралдаан боллоо


12-р сарын 8
11 цаг 09 минут

  

Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан санхүүжилттэй Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймагт 2018 оны IV улирлаас 2022 оны 4-р улирлыг дуустал хэрэгжих “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн сайн туршлага, үр дүнг СХД-т хэрэгжүүлэх асуудлаар нийслэл, дүүргийн ЗДТГ-тай уулзалт зохион байгуулах ажлын хүрээнд хамтарсан уулзалтыг 3 удаа хийсэн бөгөөд 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсвийн уулзалтыг зохион байгуулсан юм.  Үүний үр дүнд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө, төсөв тодорхой болж, Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг зорилтот бүлгийн 45 өрхөд суурилуулах ажил эхэлсэн.
 
 

 
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Төслийн зөвлөх хорооны гишүүн, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал Стефани Бурри, төслийн зохицуулах хорооны Дэд дарга буюу НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуаси Комлан болон бусад төлөөлөл оролцлоо. Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах нь” төслийн 2021 оны зорилт, хэрэгжилтийн явц болон төсвийн зарцуулалт, ажлын тайланг, мөн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт мэдээлэл солилцож, шийдвэр гаргахаар хуралдааныг зохион байгууллаа. Түүнчлэн Цэвэр агаар төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж Баянхонгор аймгийн туршлага, сургамж, үр дүнг сурталчлах үйл ажиллагааг долоо хоног тутмын хамтарсан уулзалтыг хийж олон нийтийн сүлжээгээр сурталчилсан. Эрдэм шинжилгээ,судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох ажлыг МУИС-ийн баг гүйцэтгэж БОАЖЯ-нд хүлээлгэн өгсөн юм. Үүний дагуу 2022 онд 5 сэдвээр судалгааны ажил хийх саналыг 2022 ны үйл ажиллагаан төлөвлөгөөний төсөлд тусгасан. Төслийн зөвлөх хорооны 6 дахь удаагийн хурлыг өнөөдөр буюу 2021 оны 12 сарын 7-ны өдөр зохион байгуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.