Газрын цахим дуудлага худалдаагаар 12 байршилд ялагч тодорлоо


12-р сарын 8
10 цаг 44 минут

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/829 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны 09:00 цагаас 15:06:45 цагийн хооронд 26 байршилд цахим дуудлага худалдаа зохион байгууллаа. Эдгээр байршлаас 21 байршилд 41 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд дараах 12 байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 11.2 сая төгрөг төвлөрүүлэхээр болов. Үүнд:

Холбоо, мэдээлэл хүлээн авах станцын зориулалтаар

  1. Баянзүрх дүүргийн 20 дүгээр  хороо, Хадат вилла төслийн орчимд 100м² /#2021-8517/,
  2. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархаан уулын орой дээр 100м²  /#2021-8519/,
  3. Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны Шороотын аманд 80м² /#2021-8520/,
  4. Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны Нумтын аманд 48м² /#2021-8521/,
  5. Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын аманд 48м² /#2021-8528/,
  6. Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Цээнийн аманд 100м² /#2021-8529/,
  7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний аманд 100м² /#2021-8530/,
  8. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний аманы урд толгой дээр 100м² /#2021-8531/,
  9. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын аманд толгой дээр 64м² /#2021-8536/,
  10. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын арын хошуун дээр 100м² /#2021-8537/,

Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар

  1. Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо “Өндөр толгой Хангай цогцолбор” сургуулийн баруун талд 900м² /#2021-8538/,

Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газрын зориулалтаар

  1. Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын зүүн талд, Багахангай, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд 0,5 га /#2021-8539/.

Хүсэлт ирүүлсэн боловч нэг оролцогчтой 9 байршил нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 9.11-т “Дуудлага худалдаанд 1 оролцогч ирсэн, эсхүл дуудлага худалдааны анхны үнээс дээш үнийн санал гаргаагүй бол дуудлага худалдаа явагдаагүй гэж үзнэ” гэж заасан байдаг тул тус 9 байршилд дуудлага худалдаа явагдаагүй болно.

 

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ8 цаг 15 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ8 цаг 16 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав8 цаг 16 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ8 цаг 16 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно8 цаг 17 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа8 цаг 17 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ8 цаг 18 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ8 цаг 19 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ8 цаг 19 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна8 цаг 19 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.