Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно


12-р сарын 7
12 цаг 51 минут

Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Монголын цахим салбарын тэргүүн наадам “Web awards-2021” наадам энэ сарын 30-ны өдөр “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулагдах гэж байна.

2013 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран тав дахь жилдээ зохион байгуулна.

Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм. 

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

  • Мэдээллийн шилдэг сайт
  • Сайтын шилдэг бүтээл
  • Орон нутгийн шилдэг сайт
  • Бизнесийн шилдэг сайт 
  • Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт
  • Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт
  • Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт
  • Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт
  • Шилдэг төрийн байгууллагын сайт
  • Шилдэг вэб сайт хөгжүүлэгч
  • Шилдэг аппликейшн хөгжүүлэгч

Эрхэм сэтгүүлч, уран бүтээлч, цахим салбарынхан та бүхнийг дээрх номинациудад бүтээлээ илгээж, наадамдаа идэвхитэй оролцохыг урьж байна.

“Web awards”-ын үеэр олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар,

  • Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж амжилт бүтээлийг алдаршуулна.

“Web awards – 2021” цахим салбарын тэргүүн наадмын хүндэтгэлийн ёслол  2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15.00 цагт “Корпорэйт конвеншн центр”-т болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 90110009, 91937777, 88113780 дугаараас лавлана уу.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ1 цаг 41 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ1 цаг 42 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"1 цаг 43 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна1 цаг 43 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна1 цаг 44 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 45 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав1 цаг 48 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ1 цаг 49 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй1 цаг 50 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна1 цаг 52 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.