Монгол улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн IV дүгээр хуралдаан болов


12-р сарын 7
10 цаг 48 минут
 

Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн IV хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Тус хурлыг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,  Евразийн эдийн засгийн комиссын талаас  Макроэдийн засаг, интеграцчлалын сайд, Удирдах зөвлөлийн гишүүн С.Ю.Глазьев нар ахалж оролцов.

Хуралдаанд хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцож, техникийн зохицуулалтын хамтын ажиллагаа, эрүүл ахуй, хорио цээрийн арга хэмжээ, гаалийн зохицуулалт, аж үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар болон хоёр талын бизнесийн хүрээний хамтын ажиллагааны асуудлуудаар харилцан мэдээлэл хийж, санал солилцов.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс хамтран 2022 оны 1 дүнгээр сарын хоёрдугаар хагаст харилцан сонирхсон асуудлаар семинар зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд тус семинарын бэлтгэлийг хангаж хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болов.

Төлөөлөгчдийн тэргүүн нар Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын явцыг сайшаан тэмдэглэж, хамтарсан судалгааны тайланг бэлтгэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаа нотлов.

Талууд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд Хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022-2025 он хүртэл сунгахаар тохиролцож, хуралдааны дүнгээр протоколд гарын үсэг зурав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.