Агаарын чанарын мэдээллийг тогтмол танилцуулна


12-р сарын 7
10 цаг 45 минут

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр нэгдсэн байдлаар тогтмол хүргэхээр боллоо.

Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, мэдээллийг нээлттэй танилцуулж байна. Тухайлбал, 2019 онд нийслэлд автомашины тоо 569 мянга орчим байсан бол энэ оны хоёрдугаар сарын 8-ны байдлаар 622 мянга орчим болж нэмэгджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 53 мянгаар буюу 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн байгаль, цаг уур, физик, газар зүйн онцлог  агаарын бохирдолд нөлөө үзүүлж байна. Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд агаар дахь тоосонцрын агууламж өмнөх онтой харьцуулахад 50 орчим хувиар буурчээ. Нөгөө талаас агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь агаарын чанарт нөлөө үзүүлж байна гэв.

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд болон Улаанбаатар хотын агаарын чанарын нөхцөл байдлыг тогтмол мэдээлснээр иргэдийг үнэн, бодит мэдээллээр хангах, угаарын эрсдэлээс сэргийлэх, хамтран ажиллах зэрэг давуу талтай.  Иймд Цаг уур, орчны шинжилгээний газраас хотын уур амьсгал, цаг агаарын параметрүүд, инверс, агаарын температур, салхины эрчим, даралтын орон, агаарын чанарт нөлөөлөх цаг үеийн нөхцөл байдлыг тогтмол танилцуулахаар боллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав4 цаг 19 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв4 цаг 19 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана4 цаг 22 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно4 цаг 23 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ4 цаг 24 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ4 цаг 24 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно4 цаг 25 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв4 цаг 26 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.