Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна


12-р сарын 2
9 цаг 55 минут

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм.  Өнөөдрийн уулзалтад нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр санал солилцлоо.   

Уулзалтын үеэр “Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Инкубатор Төв” ТББ-ын Тэргүүн Б.Гүнжилмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Б.Энхбат гэр бүлийн хамтаар зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн эмнэлэг байгуулахад шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлүүлэх, мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ч.Хүрэлбаатар өрхийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, орлогын эх үүсвэртэй болоход бодит дэмжлэг үзүүлэхийг тус тус хүслээ.  

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон салбаруудад үнэ төлбөргүй ажлын байр гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан, борлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон байна.

Мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Б.Энхбатын хүсэлтийг тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ч.Хүрэлбаатарын хүсэлтийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс тус тус судалж, зохих журмын дагуу дэмжиж ажиллахаар шийдвэрлэв.    

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ1 цаг 36 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”1 цаг 37 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь1 цаг 37 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ1 цаг 38 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ1 цаг 39 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров1 цаг 40 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна1 цаг 42 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"1 цаг 43 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"1 цаг 44 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё1 цаг 44 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ1 цаг 45 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна1 цаг 47 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.