Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 12 дугаар форум боллоо


11-р сарын 30
15 цаг 00 минут

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны механизм болох хэвлэл мэдээллийн форумыг тасралтгүй 12 дахь жилдээ зохион байгуулж байна. 

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форум 2021 оны 11 дүгээр сарын 24-нд танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж өнгөрлөө. Энэ удаагийн форумыг Хятадын талын саналын дагуу “Хүн төрөлхтөний хамтын нэгдлийг цогцлоох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн гүйцэтгэж буй үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо солилцсон юм.

Хэвлэл мэдээллийн форумын нээлтэд, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, ГХЯ-ны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булган үг хэлж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүлэн оролцсон бол Хятадын талаас Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь нар нээж үг хэллээ. Хоёр орны хооронд тогтоосон Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хэвлэл мэдээлэл ойлголцол, итгэлцлийн гүүр болон ажиллаж ирснийг талууд онцоллоо.

 

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа илтгэлдээ “Хятадын гадаад сурталчилгааны сувгууд, тэрчлэн монгол хэл дээрх мэдээ мэдээллийн сувгууд нийгмийн сүлжээнд идэвхтэй нэвтэрч байна. Монголын чөлөөт хэвлэл, хэвлэн нийтлэх эрх чөлөө, нийгмийн сүлжээний үнэгүй платформууд үүнд өргөн боломжийг бий болгож байна. Харин Хятадын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин манайхаас өөр. Тэнд Монголын талаарх мэдээ мэдээлэл, оюуны бүтээл, соёлын контент, түүнчлэн бизнес эрхлэгчдийн зар сурталчилгааг нэвтрүүлэхэд босго өндөр. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхдээ энэ талаар анхааран ажиллах шаардлагатай байгааг” илтгэлдээ дурдлаа.  

 

Форумын төгсгөлд хоёр тал цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тусгасан тунхаг бичгийг гаргаж, цар тахлын дараа харилцан сэтгүүлчдээ солилцон үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийнхэн манлайлагч, санаачлагч, оролцогч байх, илүү санал санаачилгатай ажиллахаар тохиролцсон юм.

Мөн энэ удаагийн форумын үеэр хоёр талын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь хоёр талын урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн юм. Тодруулбал, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ӨМӨЗО-ны “Өдрийн сонин”-той, Өвөрмонгол радио телевиз “Боловсрол” суваг телевизтэй уран сайхны кино нэвтрүүлэх, Өвөрмонголын радио телевиз UBS телевизтэй уран сайхны кино солилцооны, Ордос радио телевиз Өвөрхангай аймгийн “Хас” телевизтэй, Ордос мэдээллийн сайт Ховд аймгийн khovd.mn сайттай хамтын ажиллагааны гэрээг тус  тус байгууллаа.

 

 

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.