Эрүүл мэндийн салбарынханд зориулж "Монгол бахархал" хүндэтгэлийн тоглолт боллоо


11-р сарын 30
12 цаг 44 минут

Эрүүл мэндийн салбарынханд зориулж "МОНГОЛ БАХАРХАЛ" хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүрэлцэн ирсэн эмч эмнэлгийн ажилчиддаа хүндэтгэл үзүүлж үг хэллээ. Тэрээр “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд 2 жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчид та бүхэндээ хүндэтгэл үзүүлж Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна. Энэ он бол Эрүүл мэндийн салбарынхан бидний хувьд онцлогтой он байлаа. Дэлхий дахинд дэгдээд байгаа энэ цар тахлыг бид хамтын хүчээр даван гарах болно. Эмч эмнэлгийн ажилчид та бүхэн бол энэ цаг үеийн Монгол бахархал, цагаан нөмрөгт баатрууд билээ” хэмээв.
 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Эрүүл мэндийн яам хамтран "Монгол бахархал" тоглолтыг 2021 оны 11-р сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулав. 
 

  
 
"Монгол бахархал" хүндэтгэлийн тоглолтод ДБЭТ-ын Гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг /МУГЖ/, Ө.Уянга /МУГЖ/, Б.Гомбо-Очир /МУСТА/, /Э.Отгонбат /МУСТА/, М.Дариймаа /МУСТА/, Б.Энхнаран /МУСТА/, Д.Эрдэнэ-Очир /МУСТА/, С.Бат-Эрдэнэ /МУСТА/, Б.Монголхүү, Балетын гоцлооч О.Анужин /МУГЖ/, Г.Батчимэг МУСТА, М.Нандинцэцэг /МУСТА/, Б.Баасансүрэн /МУСТА/, Д.Нацагдорж МУСТА, О.Даваадорж болон Удирдаач Ц.Гансүх /МУСТА/, Т.Гэрэлцэцэг /МУСТА/, ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, ерөнхий хормейстер Н.Дашбямба /МУСТА/, Симфони найрал хөгжимчид, Найрал дуучид, балетын жүжигчид, уран бүтээлчид оролцлоо. Мөн тоглолтод урилгаар Эрүүл мэндийн элч дуучин Б.Хангал /МУСТА/ болон Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Үлгэр Жишээ Үлээвэр Найрал хөгжмийн хамт олон, Хөтлөгч Б.Гантигмаа /МУСТА/ нар оролцсон юм. "МОНГОЛ БАХАРХАЛ" хүндэтгэлийн тоглолт ийнхүү 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Энэ цаг үед Монгол бахархал болж байгаа нийт Эрүүл мэндийн салбарынхандаа талархал илэрхийлье.
 

 
 


 

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.