Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайдыг хүлээн авч уулзлаа


11-р сарын 25
19 цаг 35 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж буйг дурдаад Ковид-19 цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 

Талууд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн явц, Энэтхэг улсад коксжих нүүрс зэрэг уул уурхайн зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох асуудлаар мөн дэлгэрэнгүй ярилцав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулах болон эрчим хүчний төслүүдийн талаар товч танилцуулж, эдгээр төсөлд Энэтхэг Улс хамтрах боломж нээлттэй байгааг хэллээ.

Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх нь гадаад харилцааны салбараас гадна боловсролын салбарыг хавсран хариуцдаг Төрийн сайд тул Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр олон монгол залуус тус улсад боловсрол эзэмшиж буйд баяртай байгааг илэрхийлж, цаашид энэхүү хөтөлбөрүүдийг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Цахим үндэстэн” зорилтын хүрээнд мэдээллийн технологийн салбарт түлхүү чиглүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно3 цаг 41 минутын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"3 цаг 43 минутын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ3 цаг 51 минутын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов3 цаг 52 минутын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ3 цаг 53 минутын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ3 цаг 54 минутын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна3 цаг 56 минутын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ3 цаг 57 минутын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ3 цаг 57 минутын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.