Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид иж бүрэн тохижилттой дундын оффистой болно


11-р сарын 24
14 цаг 36 минут

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Монголын үндэсний их сургууль /МҮИС/-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн зорилго нь МҮИС-ийн дэргэд инновацыг хөгжүүлэх, нэвтрүүлэх, гарааны бизнесийг дэмжих, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах, үйлдвэр эрхлэгчдийг бойжуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэжээ.

Санамж бичгийн хүрээнд МҮИС-ийн зүгээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан 1400 ам метр талбай бүхий, иж бүрэн тохижилттой дундын оффисыг гарган өгч байгаа бөгөөд цаашилбал түрээсийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах аж. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бизнесийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, мэргэжил эзэмших, боловсролын ахисан түвшний сургалтуудад хамруулахад хамтран ажиллах юм.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Ковид-19”  цар тахлын нөлөөлөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхан хэр өртсөн талаар таван удаа судалгаа хийсэн. Судалгааны дүгнэлтээр нэгдүгээрт, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхны 95 хувь нь санхүүгийн хүнд нөхцөлд орсон. Хоёрдугаарт, ажлын байраа алдсан. Тиймээс ажлын байрыг хүртээмжтэй байлгахад өнөөдөр байгуулж буй санамж бичиг чухал ач холбогдолтой. МҮИС-ийн зүгээс нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхныг дэмжиж 1400 ам метр талбай бүхий иж бүрэн тохижилттой, өндөр хурдны интернэттэй талбайг гарган өгч, гарааны бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэхээр боллоо” гэв.

МҮИС-ийн ерөнхий захирал Б.Дашдолгор “Манай сургууль нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ханган ажиллаж, тус санамж бичгийг байгууллаа. Инновац, технологийн төвдөө  зориулан 9000 ам метр талбай бүхий дундын оффисыг ирэх арванхоёрдугаар сарын 3, 4-нд нээхээр бэлтгэж байна. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид болон шинэлэг санаа гарган, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ технологи хөгжүүлж буй залуустай хамтран ажиллаж, Монголын гэсэн шинэ брэндүүдийг гаргахаар зорьж байгаа. Өнөөдрийн санамж бичиг бол зорилгоо биелүүлэх маш том алхам боллоо” хэмээв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Б.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05Финланд, Норвегийн удирдагчид Путинтэй утсаар ярьжээ10 сар 28. 19:41“Шинэ тариаланчид” Хятадын хөдөө тосгоны сэргэлтэд хүч нэмж байна10 сар 28. 19:40З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг гэм буруутай гэж үзсэн шийдвэрийг хэвээр үлдээлээ10 сар 28. 19:40ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА10 сар 28. 19:39ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА10 сар 28. 19:39ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 28. 19:38Монгол, Беларусь ажиллах зарчим, алсын хараагаа тодорхойлов10 сар 28. 19:37Аав нь харваж нас бараад удалгүй 30 гаруйхан настай хүү нь мөн харвалтаар эмнэлэгт хүргэгдсэн10 сар 28. 18:36Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.