Зорилтод бүлгийн иргэдийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал бүх төрлийн хичээл, сургалтыг бүрэн нээнэ


11-р сарын 24
14 цаг 35 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Ургацын урьдчилсан дүнг танилцууллаа 

2021 оны ургац хураалтын урьдчилсан дүнг танилцуулав. Урьдчилсан дүнгээр 605.6 мянган тн үр тариа, үүнээс 567.0 мянган тонн улаанбуудай, 181.5 мянган тонн төмс, 118.6 мянган тонн хүнсний ногоо, 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 53.6 мянган тн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэ нь 1989-1990 оны түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 173  мянга, үүнээс улаанбуудай 155.8 мянга, тэжээлийн ургамал 130.8 мянга, тосны ургамал 32.3 мянга, хүнсний ногоо 3,6 мянган тонноор тус тус ахиу байна. 

Шинэ ургацаас гурилын үйлдвэрлэлд 300 мянга орчим тонн хүнсний улаанбуудай авна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2021-2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой байна.

Зорилтод бүлгийн иргэдийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээнэ

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 589.315 хүн хамрагдсан байна. Иргэдийн нэмэлт тунд хамрагдах идэвх нэмэгдэж буй бөгөөд нийт иргэдийн 30, зорилтод бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нэмэлт гуравдугаар тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээхээр төлөвлөж байна. 

Коронавируст халдварын тохиолдол өмнөх долоо хоногтоо харьцуулахад 4,102 тохиолдлоор буурсан байна. Өвчлөлийн тохиолдол буурч буй нь нэмэлт тунгийн дархлаажуулалттай холбоотой гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.

Энэ сарын 23-ны байдлаар нийт хүн амын 69,4 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 18 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. 

Товч мэдээ

ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа. Айлчлалын үеэр төмөр зам, эрчим хүч, хийн хоолойн төсөл, хөдөө аж ахуй, цахим засаглалын салбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тулгамдсан асуудлыг ойрын үед шийдвэрлэхээр тохиролцсон нь шинэ зууны сайн эхлэлийг тавих таатай нөхцөлийг бүрдүүллээ гэж үзэж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг 2021 оны 12 дугаар сарын 5-10-нд БНСУ-д ажлын айлчлал хийнэ, мөн энэ үеэр зохион байгуулагдах НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцоно.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайн хамгаалалтыг хэрэгжүүлж байгаа Дотоодын цэргийн салбарыг Дотоотын цэргийн анги болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэв. 

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 25-26-нд Улаанбаатар хотод болно.

Содномцэрэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын, Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр тус тус томиллоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна6 сар 23. 16:41“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ6 сар 23. 16:40Элсэлтийн шалгалтад утас хураахгүй ч сүлжээ унагагч ашиглана6 сар 23. 16:34Энэтхэг улс гоо сайхны мэс заслын төв болон хувирч байна6 сар 23. 16:32"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"6 сар 23. 16:32ХУД-т 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлуулжээ6 сар 23. 16:31₮10 саяын хахууль авсан Замын-Үүдийн гаалийн газрын албаны даргад гурван жил хорих ял оноолоо6 сар 23. 16:30Монголын багууд 3х3-ын Гран-Прид Олимпын эрхийн оноо цуглуулахаар өрсөлдөж байна6 сар 23. 16:25ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААР ДАМЖУУЛАН БИЗНЕС, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА6 сар 23. 16:21Бурхан халдун уулын тахилга өнөөдөр болно6 сар 23. 11:00Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд6 сар 22. 12:58Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Л.Нинжжамц тэргүүлнэ6 сар 22. 12:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.