Аж ахуйн нэгжүүд дархлаа дэмжих нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна


11-р сарын 24
12 цаг 02 минут
B10696B1-6D63-4A46-83BC-AF115DA0F9EF.jpeg

Улс орон даяар дархлаа дэмжих нэмэлт тунд аж ахуйн нэгжүүд идэвхтэй хамрагдаж эхэллээ. Бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах, харилцагчдаа хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс өөрсдийн санаачилга, сайн дурын үндсэн дээр ийнхүү дархлаажуулалтын аянд нэгджээ. Тухайлбал, МҮХАҮТ, “Наран фүүдс”, “Алтай ложистик” зэрэг компанийн хамт олон III тундаа хамрагдсан байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд цар тахлын нөлөөг хамгийн их мэдэрсэн хэсэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн. Аялал жуулчлалын салбар гэхэд мөнгөн дүнгээр гурван их наяд төгрөгийн алдагдалд орж, үйл ажиллагаа нь доголдсон билээ. Дэлхий нийтээр аялал жуулчлалын салбар сэргэх, үйлчилгээний салбар хэвийн байдалд шилжих эсэхийг нэмэлт тунгийн үр дүн шийдэхээр байна.

Бизнесийн тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд худалдаа, үйлчилгээ, хүнс, тээвэр тэргүүтэй салбарын ажилтан, албан хаагчид нэмэлт тундаа түлхүү хамрагдаж буй. “Алтай ложистик”компанийн Тээврийн баазад Дархлаажуулалтын явуулын баг ажиллаж, 40 орчим ажилтныг дархлаажуулжээ. Ингэснээр тус компанийн нийт ажилчид III тундаа бүрэн хамрагдаж, хэвийн горимд шилжсэн байна. Ложистикийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлж ирсэн “Алтай ложистик” эдийн засгаа эрчимжүүлэх уриалгад нэгдэж байгаагаа нийгмийн хариуцлага хэмээн онцолсон юм.

Цар тахал намжихаар хуучин нөхцөл байдал эргээд сэргэнэ гэж бодож байгаа бизнес эрхлэгчид, компанийн захирлууд байгаа бол энэхүү ташаа ойлголтоо маш хурдан таягдан хаях хэрэгтэй. Үүнийг хэсэгхэн хугацааны асуудал гэж бизнесээ төлөвлөж хэрхэвч болохгүй нь. Яагаад гэвэл эдийн засгийн хямрал үргэлжилж, шинэ коронавирусийн өөр төрлүүд дэлхийн улс орнуудад бүртгэгдэж байгаа тул эрсдэл холдсон гэж үзэх боломжгүй юм.

Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар цар тахлаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн хохирол ихтэйд тооцогдож байна. Энэхүү гэнэтийн нөхцөл байдал нь дэлхий дахины эдийн засаг, санхүүгийн зах зээл, бизнесийн орчинд асар хүчтэй нөлөөлж, хүмүүс ажлын байраа алдах эрсдэлийг авчирсан юм. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбар хэвийн горимдоо шилжих, жигдрэх, зах зээлд итгэх итгэл сэргэх, эрэлт нэмэгдэх, эдийн засаг уналт удаашрах, өсөлтийн хөрс суурь бүрдэхэд дархлаажуулалтын нэмэлт тун онцгой үүрэг гүйцэтгээд байна.

Цар тахлын нөлөөгөөр үүссэн тодорхойгүй байдал өнөө түгшүүр зарласан хэвээр. Үүнийг зөөллөх, эдийн засгийг эрчимжүүлэхэд III тунгийн ач холбогдол оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цар тахлын үеийн урт хугацааны хямрал, хүндрэлээс гарах, эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалахад нэмэлт тун чухал билээ. Герман улсад намжаад байсан цар тахан дахин тархаж, өдөрт 50 гаруй мянган хүн шинээр өвдөж байна. Үүнийг бууруулах, цар тахлын хүрээг цаашид хумихын тулд нэмэлт тунг холбогдох эрүүл мэндийн салбарынхан иргэддээ санал болгож байна. Үүний нэгэн адил манай улсын Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс нэмэлт гуравдугаар тунд идэвхтэй хамрагдахыг олон нийтэд уриалж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Мансууруулах бодистой холбоотой хэргээр 5-р сард 26-28 насны дөрвөн эмэгтэй ял шийтгүүлжээ6 сар 5. 16:34Узбекистаны анхны АЦС-ын барилгын ажлыг эхлүүлжээ6 сар 5. 16:34Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа6 сар 5. 15:58Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ6 сар 5. 15:55Испанид хэт халсны улмаас нас барсан хүний тоо дээд хэмжээнд хүрчээ6 сар 5. 15:31"Өвчинтэй тэмцэгч" сая сая шумуулыг байгальд тавина6 сар 5. 15:30Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна6 сар 5. 15:29Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа6 сар 5. 15:28Зээлийн батлан сангийн үйлчилгээг орон нутгийн иргэд илүү сонирхдог6 сар 5. 15:25Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа6 сар 5. 14:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа6 сар 4. 15:50Б.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа6 сар 4. 15:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.