Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын Элчин сайд Ё.Розенбергийг хүлээн авч уулзав


11-р сарын 24
11 цаг 19 минут
 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын Элчин сайд Ё.Розенбергийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Ё.Розенберг Монгол, Германы археологчид 20 гаруй жилийн хугацаанд хамтран хийсэн судалгааны үр дүн “Хархорум” номыг Гадаад харилцааны сайдад гардуулав.

Б.Батцэцэг сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч нарын ивээл дор амжилттай хэрэгжсэн төслийн үр дүнг монгол, герман, англи хэлээр гаргаж, танилцуулж байгааг сайшааж, талархал илэрхийлэв.

Монгол-ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан дээрх төслийн хүрээнд олдсон олдвор, бусад түүхийн дурсгалт бүтээлээр 2024 онд үзэсгэлэн гаргахаар төлөвлөн хоёр тал хамтран ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ8 цаг 35 минутын өмнөС.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан8 цаг 37 минутын өмнө11-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь8 цаг 38 минутын өмнө"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна8 цаг 39 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ8 цаг 45 минутын өмнө40, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ8 цаг 52 минутын өмнөБоловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?8 цаг 54 минутын өмнөХэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана8 цаг 55 минутын өмнөЮань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна8 цаг 57 минутын өмнөА.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.