Хүлээлт үүсгэсэн Хотулун кино театруудаар гарч байна


11-р сарын 24
10 цаг 30 минут

Цар тахлын хүнд цаг үед бүтээгдэж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн "Хотулун гүнж" УСК 12-р сарын 3-нд бүх кинотеатраар гарч эхэллээ. Шүүдэр продакшны, тулаант эпик төрлөөр бүтээж буй Юань гүрний үеийг харуулсан энэхүү кинонд Хотулун гүнжийн дүрийг жүжигчин М.Цэрэндолгор, түүний сэтгэлт залуу Абатайн дүрийг жүжигчин Б.Баттогтох бүтээжээ. 

 Дөрвөн улиралд зураг авалтаа хийсэн, энэ оны хамгийн их төсөвтэй монгол кино "Хотулун гүнж"-ийн нээлт Өргөө, Cinemanext кинотеатруудад болох юм байна. Юань гүрний үед амьдарч, Хубилай хаантай хийж байсан эцгийнхээ тэмцэлд түшиг тулгуур болж явсан бөх гүнж Хотулун өрнө дорнын түүхэнд хамгийн их алдаршсан түүхэн хүн юм. Хотулун гүнжийн түүхээс сэдэвлэсэн Хятад, Америкийн хамтарсан The curse of the Turandot буюу Турандотын хараал хэмээх кино саяхан нээлтээ хийжээ. "Хотулун гүнж" кинонд зоригт Хотулун гүнж ба түүний шадар баатруудыг бага наснаас нь эхлэн үзүүлдэг агаад, хашгичаан, хараал, цус үзүүлэхгүй гэр бүлээрээ үзэх бүтээл хийхээр зорьсон ажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа2 цаг 57 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна2 цаг 58 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна2 цаг 59 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана3 цагийн өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ3 цагийн өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ3 цагийн өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна3 цаг 2 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө3 цаг 3 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ3 цаг 3 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав3 цаг 4 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.