Малын ногоон тэжээл амжилттай тариалжээ


11-р сарын 22
11 цаг 02 минут

Өвөрхангай аймаг 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Гучин-Ус сумын 85 малчин өрх бэлчээрийн нэг наст ургамал буюу малын ногоон тэжээл тариалжээ.

Орон нутгийн удирдлагаас малчдад өмчилж авсан өвөлжөө, хаваржааныхаа 0.7 га газарт 0.1 га-аас хэтрүүлэхгүйгээр ногоон тэжээл тариалахыг зөвшөөрөл олгожээ. Ингээд арга зүйгээр ханган 1,5 тонн үрийг татан авч, үрийн үнийн дүнгийн 50 хувийг Засаг даргын нөөц сангаас олгосон байна.

Энэ ажлын үр дүнд тариалалтын талбайн хэмжээнээс хамаарч нэг өрх дунджаар 20-25 килограммын хэмжээтэй 30-35 боодол ногоон тэжээл хураан авчээ. Мөн тус ногоон тэжээлийг бооход сумын ЗДТГ-ын няравын хийсэн гар аргаар өвс прэслэх төхөөрөмжийг ашигласан байна.

Малчид зудын эрсдэлээс малаа хамгаалахын тулд энэ жилийн туршлагадаа тулгуурлан дараагийн жилүүдэд бүлэг, хоршоо хэлбэрээр нэгдэн тариалалтаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.

Мөн сумынхаа өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх үүднээс Орон нутгийг хөгжүүлэх сангийн 30 сая төгрөгийн санхүүжилтээр 10 га газарт малын ногоон тэжээл тарьж эхэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ1 цаг 38 минутын өмнөИлон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав1 цаг 40 минутын өмнөТуркийн “Silk and Cashmere” компани Монгол ноолуур худалдан авах сонирхол илэрхийлжээ1 цаг 40 минутын өмнөНүүрс зөөж, гал түлэхгүй амьдрахын тулд эхлээд байшингаа дулаан алдагдалгүй болгох хэрэгтэй1 цаг 41 минутын өмнөУлаанбаатар хотын агаарын бохирдлыг 3D орчинд мэдээлж эхэллээ1 цаг 42 минутын өмнөЦахилгааны тарифын хөнгөлөлтөд 289 мянга гаруй өрх хамрагдана1 цаг 43 минутын өмнөАИ 92 шатахуунаас татгалзаж, Евро 5-ын үнийг бууруулах боломжийг судалж байна1 цаг 46 минутын өмнөОслын улмаас хоёр хөлөө тайруулсан Австралийн парламентын гишүүн эмнэлгээс гарчээ1 цаг 47 минутын өмнөӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА1 цаг 53 минутын өмнөЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ДЭМЖЛЭГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА1 цаг 54 минутын өмнөДизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.