П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний ТЭРГҮҮН МИССЭЭР шалгарлаа


11-р сарын 22
10 цаг 49 минут

1 хүн гэх мэтийн зураг байж болно

33 жилийн түүхтэй “Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон жүжигчин П.Шүүдэрцэцэг тэргүүн миссээр шалгарч, титмийн эзэн боллоо.

Энэхүү миссийн тэмцээнд АНУ-д амьдарч, суралцаж байгаа ази бүсгүйчүүд эрдэм, оюун, авьяас чадвараараа өрсөлддөг билээ. Энэ жил уг тэмцээнд нийт 50 гаруй мисс оролцсон байна.

Тэргүүн миссээр шалгарснаар жүжигчин П.Шүүдэрцэцэг урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлгийг хүртэж буй юм.

Тэрээр “Miss Asia USA”  нь 33 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн уламжлалт миссийн тэмцээнүүдийн нэг юм. Төдий чинээгээрээ шаардлага өндөртэй. Дагаж мөрдөх ёстой олон дүрэм журамтай байдаг. Миний хувьд маш өндөр зардлыг гаргаж, мөн хичээл зүтгэлээ зориулж энэхүү тэмцээнд оролцож байна. Мөн олон улсын миссүүдтэй танилцаж, хүрээллээ тэлэх боломж гэж үзсэн.

Ирээдүйд энэ тэмцээнд оролцохыг хүсэж буй монгол охиддоо гүүр нь болохыг хүсэж байна. Өөрийнхөө биш Монголынхоо нэрээр л дуудуулах нь маш том хариуцлага. Тиймээс байж болох бүхий л чадлаараа хичээж байна” хэмээн ярилцлагадаа дурдаж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ч.Чулуунбат: Автобензиний дээжийг лабораторид шинжлэхэд стандартын шаардлага хангасан8 сар 27. 17:51Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн үнэгүй сургалтын бүртгэл есдүгээр сарын 2-нд эхэлнэ8 сар 27. 17:50Германы нисэх буудлын хоёр ажилтан онгоцоор ирсэн шумуулд хазуулсны улмаас хумхаа өвчнөөр нас баржээ8 сар 27. 17:49Нэгдүгээр хорооллын арын замыг Бямба гарагийн шөнө хааж, засварлана8 сар 27. 17:46Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 100 км-ийг ашиглалтад орууллаа8 сар 27. 17:46Л.Оюун-Эрдэнэ 150 тэрбум ам.долларын усны төслийн тусгай элчээр томилогдлоо8 сар 27. 17:43Балба-Хятадын хилийн үерт сураггүй бологсдын тоо 1000 хүрчээ8 сар 27. 17:41Нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сурах бичиг, хөтөлбөрөөр хичээллэнэ8 сар 27. 17:372026.08.27: Шатахууны нийлүүлэлтийн мэдээлэл8 сар 27. 17:34Г.Ганболдод Монголын төр ямар өртэй гэж?8 сар 27. 11:43Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно8 сар 25. 14:04Гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцжээ8 сар 25. 14:02
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.