Иргэн бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг тогтолцоонд шилжихэд НҮБ дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ


11-р сарын 19
14 цаг 29 минут

Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурал болж, Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ) баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад элссэний 60 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхэн ач холбогдолтой ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ" гэдгийг хурлын эхэнд тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын вакцины нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн улс орнууд болон НҮБ-ын харьяа байгууллагуудад гүн талархал илэрхийлэв. Ковид-19-ийн эсрэг вакцины үр дүнд Монгол Улс энгийн амьдралд үе шаттай шилжиж байна гэлээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгын зорилтот хугацаа дуусахад есөн жил үлдсэн байна. Тиймээс НҮБ болон манай улс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг цаг алдалгүй эрчимжүүлэхэд хоёр талын хамтын ажиллагааны уялдаа холбоо нэн шаардлагатай. Монгол Улс дахь НҮБ-ын удирдлагын баг 2023-2027 онд манай улстай хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг боловсруулах ажлыг эхлүүлж байгаа нь Монгол Улс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын түншлэлийн шинэ хуудсын эхлэл болж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Ирэх онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах “Ойн судалгаа, хөгжлийн агентлаг” байгуулна.  Төрийн байгууллагын ажлын шалгуур үзүүлэлтэд цахим шилжилтийг эрчимжүүлэх, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, экологийн тэнцвэрийг хангах, хог хаягдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах гэсэн заалтыг нэмж тусгасан.
Манай улс цахим шилжилтийг эрчимжүүлэн, авлигатай тэмцэж, ил тод, нээлттэй засаглалыг байгуулах ажлуудыг эхлүүлсэн. Мөн “Хадлагамжтай хүүхэд”,  “Халамжаас хөдөлмөрт” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэлээд Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана гэлээ.
Иргэн бүр эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагддаг тогтолцоонд манай улс ирэх жилээс шилжиж байна. Энэ ажилд НҮБ  дэмжлэг үзүүлж, “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт тусгахыг хүслээ.


НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг үндэслэн боловсруулсан нь нэн чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” бодлогын зорилтын эхний 10 жилд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, түгжрэл, төрийн бүтээмж, байгалийн нөөц зэрэг хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрх зүйн зохицуулалтыг боловсруулж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны гишүүдэд хандаж хэллээ.
Монгол Улсын Засгийн газар НҮБ хамтран 2027 он гэхэд “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн стратегийн гурван тэргүүлэх чиглэл болохногоон, тэгш хамруулсан, тогтвортой өсөлт, хүний хөгжил болон эрүүл мэнд, хүн төвтэй, хууль дээдэлсэн, хүний эрхийг хангасан засаглалыг байгуулах нь тэргүүний зорилт юм гэдгийг тэмдэглэлээ.
Тус хурлаар Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ)-баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн төслийг хэлэлцээд дэмжлээ.


 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.