“Хүүхдэд ээлтэй хот” олон улсын цахим хурал боллоо


11-р сарын 19
12 цаг 23 минут

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдсан. Харин 2017 оноос энэ өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалж, дэлхийн 196 гаруй орон нэгдсэн бөгөөд Монгол Улс энэхүү конвенцод нэгдээд 30 гаруй жил болж байна. Энэ өдөр дэлхий даяар эв нэгдлийг сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний сайн сайхны төлөө хувь нэмэр оруулахад онцгойлон анхаардаг.

“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг угтан НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдэд ээлтэй хот” сэдэвт дэлхийн хотуудын дарга, удирдлагуудын цахим чуулга уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр нийслэл Улаанбаатар хотоос НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүд болон онцлог ажлуудаас дурдаад, “Цаашид Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индексийг тогтоож, хотын ирээдүйн хөгжилд хүүхэд, залуусын оролцоог хангах нь чухал бөгөөд энэ хүрээнд бусад хотын туршлагыг судалж, идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх нь зүйтэй” хэмээн онцоллоо. Түүнчлэн Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэл, цахим орчны сөрөг нөлөөлөл, аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол, хөгжлийг дэмжих замаар эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг 2021-2025 онд хэрэгжүүлэхээр бодлого, төлөвлөгөөнд тусган ажиллаж байгааг танилцуулав. 

Тус цахим уулзалтад дэлхийн хотуудын дарга, удирдлагууд, хүүхэд залуус, НҮБ-ын Хүүхдийн сангийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөл оролцлоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.