Нийслэл хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ


11-р сарын 19
12 цаг 22 минут

Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний газар нутагтай. Энэхүү хилийн цэсийг анх 1982 онд, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 131 дүгээр зарлигаар тогтоож байжээ. Түүний дараа 1996 онд УИХ-ын тогтоолоор нийслэл болон дүүргүүдийн хилийн цэсийг тэлж, шинэчлэн баталсан байна.

Энэхүү тогтоолын хоёрдугаар заалтаар Улаанбаатар хоттой хил залгаа Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг тухайн үеийн Засгийн газарт даалгасан байдаг. Харамсалтай нь, энэ асуудал одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүйн улмаас нийслэл хот болон дээрх сумдын газар нутагт тодорхой хэсэгт давхцал үүссэн байна. Тиймээс өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэв.

Хилийн цэсийн маргааныг шийдвэрлэхийн тулд энэ онд Засгийн газрын 146 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 66 дугаар захирамж, Барилга, хот байгуулалтын сайдын 67 дугаар тушаал гарч, маргааныг эцэслэх Ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Ажлын хэсэгт салбарын яам, мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн  Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх  дүүргийн төлөөлөл,  Төв аймаг болон Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын Засаг даргын орлогч гэхчлэн 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, энэ онд хэд хэдэн удаа хуралджээ. Нийслэл хотын зүгээс 1996 онд баталсан хилийн цэсээр газар нутгаа бататгах хүсэлтээ илэрхийлсэн бол сумдын зүгээс дахин хуваалт хийх саналтай байгаа аж.

Тиймээс Улаанбаатар хотын хилийн цэсийг 1996 оны УИХ-ын тогтоолоор тогтоох асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлж, цаашлаад  Ажлын хэсэг, Засгийн газар, УИХ-д өргөн барьж, хилийн цэсээ баталгаажуулж авах нь зүйтэй юм гэдэгт Зөвлөлийн хурлын гишүүд санал нэгдэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.