ТОД ИНДЭР Берлин дэх Монгол нутагтаа хийж буй уулзалт


11-р сарын 18
18 цаг 41 минут
2021 оны 11-р сарын 11-ны өдөр

Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД-Монгол гэрээс Бранденнбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын танилцуулах уулзалт Берлингийн төвд орших Монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яаман дээр боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг нээж үг хэллээ. Номын зохиолч Д.Тэрбишдагва “Энэхүү ном маань нэг хувь хүний бүтээл төдий бус Монголоо сурталчлахаас гадна хоёр орны соёлын харилцаанд оруулж буй нэгэн хувь нэмэр юм. Номын ард олон хүний хичээл зүтгэл, цаг, хөдөлмөр шингэсэн байдаг. Энэ бүхэн минь талаар болоогүйг Германд хийж буй уулзалт бүр маань харуулж байна. Зохион байгуулалтанд сэтгэл гарган дэмжсэн элчин сайдын яамныхандаа, соёлын элч О.Оюунтуяа болон сайхан хоол цай бэлтгэсэн элчин сайдын яамны бүсгүйчүүддээ баярлалаа” хэмээн талархав.

Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмээс болоод 30-40 хүн хүлээж авах боломжтой байсан хэдий ч 60 гаруй хүн хүрэлцэн ирснээр элчингийн хүлээн авалтын танхим дүүрэн байлаа.


Эрдэмтэн судлаачид, Монголд өмнө нь ажиллаж байсан герман хүмүүс, албаны хүмүүс, номын зохиогчтой Хумбольдтын их сургуульд хамт сурч  байсан оюутан нөхөд нь, залуучуудын дээд сургуульд хамт ажиллаж байсан найз нөхөд нь  хүрч ирсэн харагдана. Мөн  Германы хэвлэл мэдээллийн салбарынхнаас цөөнгүй төлөөлөл ирж  номын зохиогчоос ярилцлага авав. Энэхүү ном танилцуулах уулзалт дээр нэгэн герман  эмэгтэй “Та Монголын нэг зүйр  цэцэн үг хэлж өгнө үү” гэж хүсэлт тавихад номын зохиогч Д.Тэрбишдагва “100 төгрөгтэй байснаас 100 нөхөртэй байсан нь дээр гэдэг үг бий. Энэ үгийг би амьдралдаа мөрдлөгө болгодог хүн.  Нэг жишээн дээр тайлбарлая. Надад  олон герман найз нөхөд бий. Тэднийхээ тусламж дэмжлэгээр Монголоо сурталчлах олон сайхан арга хэмжээнүүдийг Германы 15 хотод 20 гаруй удаа хийгээд  явна. ” хэмээн хариулав. Тэр бүсгүй энэ үгийн утгыг ойлгон баярлаж, худалдан авсан  номон дээрээ герман, монголоор бичүүлж авав.

  “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын танилцуулах уулзалтыг  “Ойленшпигель паблишинг” группын  эзэн М.Ойме хөтлөв. Тэрээр харилцан ярилцлага хэлбэрээр хөтлөж, номын агуулга, зорилгыг их өвөрмөцөөр танилцуулсан нь хүрэлцэн ирсэн хүмүүсийг сонирхолыг ихэд татаж байлаа. Зохиогчийн охин Т.Одсүрэн номын хэсгүүдээс германчуудын сэтгэлд хүртэл сайхан уншиж өглөө. Эх орныхоо элчин сайдын яаман дээр болсон энэхүү арга хэмжээ нь хоёр орны соёлын хамтын ажиллагааны хүрээнд чухал нэгэн арга хэмжээ  болж буйг албаныхан онцолж байлаа.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Д.Доржпагма

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний IV хурал болж байна12 минут 37 секундын өмнөЗүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдлаа20 минут 15 секундын өмнө"Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах нь" төслийн зөвлөх хорооны зургаа дахь удаагийн хуралдаан боллоо21 минут 34 секундын өмнө"Омикрон"-ы тархалт өндөр дараах 11 улсаас иргэн иргэдийг тусгаарлана31 минут 33 секундын өмнө“Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг татан гаргалаа40 минут 20 секундын өмнө"Найрамдал" медаль гардуулав42 минут 54 секундын өмнөАюулгүй байдал, хамгааллын үйлчилгээ авагсдын 74.3 хувь нь хүүхэд44 минут 53 секундын өмнөГазрын цахим дуудлага худалдаагаар 12 байршилд ялагч тодорлоо46 минут 23 секундын өмнөДэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын баг оролцож байна47 минут 58 секундын өмнөДэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын баг оролцож байна47 минут 59 секундын өмнө“Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” судалгааг танилцуулж, хэлэлцүүлэв49 минут 18 секундын өмнөА.Бөртэ-Үжин “Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорчээ12 сар 7. 13:48
© 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.