Жилийн хугацаанд 8.2 сая ам метр талбайд ариутгал хийлээ


10-р сарын 20
8 цаг 21 минут

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар дүүрэг бүрийн аж ахуйн нэгжүүдэд голомтын ариутгал, халдваргүйтгэл хийх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Айл өрх, ажлын байр, тусгаарлалтын байрны зориулалтаар ажиллаж байсан байр, цогцос хадгалах байр, чандарлах төвүүд зэрэг бүх газарт голомтын халдваргүйтгэл хийж байгаа юм. 2020 оны аравдугаар сарын 18-наас 2021 оны аравдугаар сарын 18-ны хооронд нэг жилийн хугацаанд 11 мянга гаруй цэг, байршилд, 8.2 сая ам метр талбайд голомтын ариутгал хийжээ.

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Отгонбор “Халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагууд хийж байгаа. Нэг багт бага эмч, ариутгагч, жолооч байдаг бөгөөд бүрэн техник хэрэгсэлтэйгээр ажилладаг. Эдгээр багийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд бид хяналт тавин ажилладаг юм. Нэг дүүрэгт 4-5 эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ажиллаж байна. Халдварын тохиолдол батлагдаж, Улсын онцгой комисст мэдээлэл нэгтгэгдэн, голомтын халдваргүйтгэл хийх маршрутын дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хариуцсан дүүрэгтээ хяналт тавин ажилладаг. Халдваргүйтгэл хийж байгаа байгууллагуудыг хүний нөөц, техник хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц зэргийг харгалзан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сонгон шалгаруулсан” гэлээ.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.