“Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой” уралдаан зарлав


10-р сарын 20
8 цаг 16 минут
548573_111183175717688_363806103_n.jpg

 

 

Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой 2022 онд тохионо.

Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн 20 жилийн түүх, ач холбогдол, оролцоог түгээн дэлгэрүүлэх, үе үеийн энхийг сахиулагчдын байгуулсан амжилт, гавьяа зүтгэлийг алдаршуулах, энхийг сахиулагчдын сүр хүчийг харуулах зорилгоор Зэвсэгт хүчний жанжин штабаас Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, төрийн цэргийн байгууллагууд, тэдгээрийн алба хаагчид, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг, цэргийн ажиглагч болон штабын офицер, ахлагч нарын дунд “Шилдэг лого”, “Шилдэг зурагт самбар”, “Шилдэг богино хэмжээний бичлэг” шалгаруулах уралдааныг зарлаад байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2021 оны 10 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд “Шилдэг лого” – зурган хэлбэрээр, “Шилдэг зурагт самбар” – зурган хэлбэрээр, “Шилдэг богино хэмжээний бичлэг” – видео бичлэг хэлбэрээр хүлээн авах юм байна. Тиймээс оролцох алба хаагчид ОБЕГ-ын ГУСГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны хэлтэст материалаа ирүүлнэ үү. Уралдааны удирдамжийг хавсаргав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.