Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдав


10-р сарын 20
8 цаг 08 минут

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан “Монгол, Оросын хамтын ажиллагаа 100 жилд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи, Монголбанк, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “УБТЗ” ХНН, Эрхүү хотын Байгалын улсын их сургууль төгсөгчдийн Монголын холбоо, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам зэрэг байгууллага хамтран 10 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв. Г.Занданшатар дарга хэлсэн үгэндээ өнгөрч буй зуун нь хоёр ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хамтран тэмцэж, сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулсан, хамтран хөдөлмөрлөж их бүтээн байгуулалтыг хийсэн, нийгмийн харилцааны бүхий л салбар дахь идэвхтэй хамтын ажиллагааны дүнд найрамдал, нөхөрлөлөө бэхжүүлсэн он жилүүд байсныг онцолж, харилцааны шинэ зууныг эдийн засгийн хамтын ажиллагааны эрчимтэй хөгжлийн зуун болгохын төлөө хамтран ажиллахыг уриалав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ хоёр тал дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний дагуу улс төр, батлан хамгаалах, шинжлэх ухаан, техник, боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт олон чухал арга хэмжээ хэрэгжүүлснийг тэмдэглэж, оны үлдсэн хугацаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал зэрэг томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг  онцлов.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Шинжлэх ухааны академийн дэд Ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар үг хэлэв.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол, Оросын эрдэмтэн судлаач, албаны хүмүүс хоёр талын худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хүмүүнлэг, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа, хоёр улсын түүхийн холбогдолтой  23 илтгэл тавьж ярилцав.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.