Цэрэг татах ажлыг энэ сарын 15-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулна


10-р сарын 14
11 цаг 27 минут
1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргийг ёсчлон биелүүлэхээр заасан нь иргэн бүр цэргийн алба хаах харилцааны эрх зүйн суурь зохицуулалт болдог.
Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн Монгол Улсын иргэний цэргийн жинхэнэ алба хаахтай холбогдох харилцааг Монгол Улсын Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хууль болон бусад хуулиар зохицуулж байна.
4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно
Цэргийн албаны тухай хуулиар хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлдэг.
Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй. Зөрчлийн тухай Монгол улсын хуулийн 15.17 дугаар зүйлд зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт үйлчилж байна.
2021 оны ээлжит цэрэг татах ажлыг 10 дугаар сарын 15-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ жилийн цэрэг татлага нь цар тахлын амаргүй нөхцөл байдалд явагдаж байгаагаараа онцлог байна.
Үүнтэй уялдуулан иргэдийг цэрэг татлагын байраар баг, хороогоор нь тодорхой хуваарийн дагуу оруулах, цэргийн албанд тэнцсэн иргэнийг аймаг, дүүргээс шууд цэргийн нэгтгэл, ангид хүргэх, оршин суугаа газарт аль болох ойрхон цэргийн нэгтгэл, ангид хуваарилах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ1 цаг 6 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ1 цаг 7 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"1 цаг 8 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна1 цаг 8 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна1 цаг 9 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 10 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав1 цаг 13 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ1 цаг 14 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй1 цаг 15 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна1 цаг 17 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.