Даатгалын 608 бүтээгдэхүүнийг шинэчлэн бүртгэлээ


10-р сарын 14
10 цаг 11 минут
Даатгалын 608 бүтээгдэхүүнийг шинэчлэн бүртгэлээ

Санхүүгийн салбар түүн дотроо даатгалын салбар дахь өрсөлдөөнийг дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос “Даатгалын багц дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Даатгалын компаниуд бүтээгдэхүүнээ зохицуулагч байгууллагад хянуулж, бүртгүүлсний үндсэн дээр зах зээлд борлуулдаг байсныг өөрчилж даатгалын компанийн эрх бүхий албан тушаалтан даатгалын бүтээгдэхүүнээ хянаж, батлаад СЗХ-нд мэдэгдэнэ.

Үүний дараа хороо цахим хуудсандаа байршуулснаар бүртгэсэнд тооцож тухайн бүтээгдэхүүнээс үүдэж даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд хариуцлага хүлээх тогтолцоог бүрдүүлсэн. Ингэснээр даатгагчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд түргэн шуурхай нэвтрүүлэх, даатгалын бүтээгдэхүүний чанар, хүртээмж, тоо хэмжээ нэмэгдэх, технологид суурилсан даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдлээ.   

Нөгөөтэйгүүр СЗХ-ны цахим хуудсанд байршуулсан даатгалын бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг даатгалын компани цахим хуудсандаа байршуулах ба ингэснээр иргэд, аж ахуй нэгжүүд даатгалын компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээнд харьцуулалт хийсний үндсэн дээр зөв сонголт хийх боломж нээгдэж байна.

Дээрх зохицуулалтын хүрээнд СЗХ даатгалын 50 бүтээгдэхүүнийг шинээр, 571 бүтээгдэхүүнийг (давхардсан байдлаар) шинэчлэн бүртгэж цахим хуудсандаа байршуулаад байна. Тодруулбал Монгол Улсын даатгалын зах зээл дээр өнөөдөр даатгалын 22 хэлбэрт хамаарах 621 бүтээгдэхүүн борлуулагдаж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав4 цаг 7 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв4 цаг 8 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана4 цаг 10 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно4 цаг 11 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ4 цаг 12 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ4 цаг 13 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно4 цаг 14 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв4 цаг 15 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.