Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд найрамдах Беларусь улсын гадаад хэргийн сайд Владимир Макейтай уулзав


10-р сарын 13
10 цаг 34 минут

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Владимир Макейтай хоёр талын уулзалт хийв.

Сайд Б.Батцэцэг Монгол, Беларусийн харилцааг өргөжүүлэхэд Монгол Улсын төр засаг анхаарч байгааг илэрхийлээд саяхан тус улсад суух манай Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Беларусь Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьж, ажилдаа ороод байгааг дурдав.

Сайд В.Макей Монгол Улс Беларусь Улсад Элчин сайдын яамаа нээсэнд баяртай байгаагаа илэрхийлж цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлэхийн сацуу боловсролын салбарт хамтран ажиллах, монгол оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломж байгааг дурдав. Хоёр тал улс төрийн харилцааг бэхжүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй хөдөө аж ахуй, зам тээврийн салбарын төслүүдэд цаашид ч анхаарал хандуулж ажиллахаа нотлов.

Монгол, Беларусийн хооронд 1992 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Ирэх 2022 онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох тул ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар мөн санал солилцов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа7 цаг 59 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ8 цагийн өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов8 цаг 1 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"8 цаг 2 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ8 цаг 3 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ8 цаг 4 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна8 цаг 4 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"8 цаг 6 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид8 цаг 7 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав8 цаг 9 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.