Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын тухай


10-р сарын 13
10 цаг 29 минут

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр буюу 1992 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч асан Н.А.Назарбаев Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ) байгуулах санал дэвшүүлсэн. Тус бага хурал нь Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх зорилготой бөгөөд эдүгээ 27 гишүүн, ажиглагч 9 орон, олон улсын 5 байгууллагатай.

Казахстан Улсын Алматы хотноо 1999 онд болсон АХАИББХ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын анхдугаар уулзалтаар баталсан “АХАИББХ-ын гишүүн орнуудын харилцааг зохицуулах зарчмуудын тухай тунхаглал” (Declaration on the Principles Guiding Relations between the CICA Member States) болон 2002 онд анхдугаар Дээд хэмжээний уулзалтаар баталсан АХАИББХ-ын Дүрэм (Almaty Act, the charter of the CICA) нь үндсэн баримт бичгүүд нь юм.

2004 онд болсон Гадаад хэргийн сайд нарын 2 дугаар уулзалтаар АХАИББХ-ын Итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний товхимолыг баталсан бөгөөд хүмүүнлэг, эдийн засаг, шинэ сорилт болон аюул занал, байгаль орчин, цэрэг –  улс төрийн зэрэг 5 үндсэн чиглэлээс бүрдэнэ.

АХАИББХ-ын Гүйцэтгэх захирал – Кайрат Сарыбай 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болсон Гадаад хэргийн сайд нарын тусгай уулзалтаар томилогдож, мөн оны 10 дугаар сараас үүрэгт ажилдаа орсон.

АХАИББХ-ын Дээд түвшний уулзалт 4 жил тутам (2002, 2006, 2010, 2014, 2019 он), Гадаад хэргийн сайд нарын уулзалт 4 жил тутам (1999, 2004, 2008, 2012, 2016 он), Ахлах албан тушаалтны уулзалт жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулагддаг. 

АХАИББХ-ыг 2002-2010 онд Бүгд Найрамдах Казакстан Улс, 2010-2014 онд Бүгд Найрамдах Турк Улс, 2014-2018 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, 2018-2020 онд Бүгд Найрамдах Тажикистан Улс тус тус даргалсан бөгөөд 2020-2022 онд Бүгд Найрамдах Казахстан Улс даргалж байна.

Монгол Улс 2001 оны 6 дугаар сард “АХАИББХ-ын гишүүн орнуудын харилцааг зохицуулах зарчмуудын тухай тунхаглал”-д гарын үсэг зурж нэгдэн орсноос хойш АХАИББХ-ын арга хэмжээнүүдэд зохих түвшинд оролцож ирсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч АХАИББХ-ын Дээд түвшний 1, 3, 4 дүгээр уулзалтуудад, Шадар сайд 2 дугаар уулзалтад оролцсон. Дээд түвшний 5 дугаар уулзалт 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Душанбе хотноо болж, Элчин сайд Л.Баттулга оролцсон. 

Монгол Улс Итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний байгаль хамгааллын чиглэлийн зохицуулагчаар ажилладаг (Бангладеш, БНХАУ хамтран зохицуулагч) бөгөөд 2011 онд Цөлжилттэй тэмцэх асуудлаарх Шинжээчдийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.