Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Энэтхэг улсын гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзлаа


10-р сарын 13
10 цаг 16 минут
 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдаж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай ажлын уулзалт хийв.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирснийг тэмдэглээд дараачийн 5 жилийн хамтын ажиллагааны чиглэлээ ойрын үед хэлэлцэж тохирохоор ярилцав. Мөн дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, Газрын тосны үйлдвэрийн төсөл зэрэг одоо хэрэгжиж буй томоохон төслүүдээ урагшлуулахын сацуу хамтын ажиллагааны шинэ талбаруудыг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэв.

Сайд С.Жайшанкар КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал тус улсад харьцангуй намжиж, халдварын тоо буурч байгааг дурдаад цаашид иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх чиглэлд гадаадын улс орнуудтай идэвхтэй  ажиллаж байгаагаа танилцуулж, энэ хүрээнд вакцины гэрчилгээ зэрэг тодорхой асуудлаар ойрын үед тохиролцоонд хүрэх санал дэвшүүлэв. КОВИД-19 цар тахлын хүнд үед ч Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөснийг сайд Б.Батцэцэг тэмдэглээд цар тахлын дараах хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.