Томуугийн дархлаажуулалтад 152 мянган хүүхэд хамрагдлаа


10-р сарын 7
9 цаг 33 минут

Нийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-наас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян эхэлсэн. Тус дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байгаа бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн.

Тэгвэл энэ сарын 5-ны байдлаар томуугийн дархлаажуулалтад 153.652 иргэн буюу нийт хамрагдвал зохих хүмүүсийн 89.2 хувь нь хамрагдаад байна. Тодруулбал, хоёр настай 8221, 3-5 настай 37.082, 6-11 настай 107.535 хүүхэд болон 814 жирэмсэн эмэгтэй дархлаажуулалтад хамрагдлаа. Томуугийн дархлаажуулалтад хамрагдах ёстой хүүхдүүдийн 94.1 хувь буюу 2-11 насны нийт 152.838 хүүхэд вакцинаа хийлгээд байна.

Томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг хүссэн зорилтот бүлгийн иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвийнхөө дархлаажуулалтын цэг дээр очиж, вакцинаа хийлгэх боломжтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ8 цаг 57 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ8 цаг 57 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"8 цаг 58 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна8 цаг 59 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна8 цаг 59 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9 цаг 1 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав9 цаг 3 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ9 цаг 4 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй9 цаг 5 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна9 цаг 8 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.