Шведэд болж буй Азийн кино наадамд эх орноо сурталчлан оролцож байна


10-р сарын 7
9 цаг 30 минут
 

Швед Улсад жил бүр болдог олон улсын нэр хүндтэй “Азийн кино наадам” арга хэмжээнд өөрийн орны кино уран бүтээлээс оролцуулах талаар Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас уг фестивалыг зохион байгуулагч нарт санал тавьж хамтран ажиллав. Энэ хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын 28-наас эхлэн 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулж буй уг кино фестивалд зохион байгуулагч талаас өөрсдийн шаардлагын дагуу сонгосон монголын “Бүсгүй”, “Амин судал”, “Шилүүс” кинонууд оролцож байна.

“Азийн кино наадам”-ын хүрээнд Элчин сайдын яамнаас 10 дугаар сарын 01-ний өдөр Стокхолм хотын “Гранд” кино театрт “Шилүүс”, “Бүсгүй” кино гарах үеэр “Монголын үдэш” сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулж, хийл хөгжмийн болон морин хуурын тоглолт үзүүлбэр, үндэсний соёл урлаг, зан заншил, байгалийн үзэсгэлэнг харуулсан богино хэмжээний дүрс бичлэгийг толилуулав. Мөн үзэгчдэд монгол үндэсний бичиг, цагаан идээ, амттанг сурталчлан танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.

“Азийн кино наадам”  фестивал 10 дугаар сарыг дуустал Стокхолм болон Шведийн бусад томоохон хотоор үргэлжлэх бөгөөд монгол кино гарах бүрийн өмнө монголын урлаг соёл, уламжлал, дуу хөгжим, байгалийн сайханг харуулсан богино хэмжээний сурталчилгааны дүрс бичлэгийг үзүүлж байхаар тохиров.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ6 цаг 35 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ6 цаг 35 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"6 цаг 36 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна6 цаг 37 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна6 цаг 37 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 цаг 39 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав6 цаг 41 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ6 цаг 42 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй6 цаг 43 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна6 цаг 46 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.