Э.Гантуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ


10-р сарын 6
8 цаг 55 минут
Э.Гантуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Норвегийн Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа Монголын баг тамирчдын гурав дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.  Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 66 дахь медаль болж байна.

Тэрбээр өчигдөр 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга АНУ-ын Кайл Миракл 4:14-өөр ялагдсан ч өчигдөр үдээс өмнө дагахад энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Алина Касабиеваг 12:8-аар ялсан юм. Тэгвэл Улаанбаатарын цагаар 03.00 цагийн үед хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Бразилын Лаис Нуньес Де Оливейратай тун хүнд барилдаан хийж 7:6-гаар ялав.

62 кг манай бүсгүйчүүд олимп, дэлхийгээс медаль авч өндөр амжилт үзүүлдэг жин. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар дэлхийн аваргын оргилд гарч, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2011 онд Стамбулын дэвжээнээс хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл Э.Гантуяа эгч нарынхаа амжилтыг үргэлжлүүлэн хүрэл медаль зүүж дэлхийн медальтан боллоо хэмээн МЧБХ-оос мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ким Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна5 сар 1. 16:02"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"5 сар 1. 16:02Шар өвс шатаасан хоёр иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ5 сар 1. 16:00С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана5 сар 1. 15:59Зүүн өмнөд Азид хэт халж, 30 хүн нас баржээ5 сар 1. 15:58“Харри Поттер”-ын шүтэн бишрэгч Британийн хамгийн олон цуглуулгатай хүн болжээ5 сар 1. 15:56ХХЗХ-оос сонгуулийн сурталчилгааг албан ёсны хаягнаас явуулах тухай МЭДЭГДЭЛ гаргажээ5 сар 1. 10:30“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 сар 30. 14:41"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ4 сар 30. 14:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.