"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж дүүрэг бүрд 3000-5000 нүх ухжээ


10-р сарын 4
8 цаг 57 минут
“ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж дүүрэг бүрд 3000-5000 нүх ухжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж мод тарьж, ойжуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарт даалгасны дагуу 2021 оны 10 сарын 04-нөөс 10 сарын 11-ний өдрүүдэд дараах байршлуудад эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Уг ажлын хүрээнд Налайх дүүргийн 2 дугаар хороо Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн мод тарих талбайд Хотын Ерөнхий менежер, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсээс тогтмол хяналт тавин, ажлын явцыг шалгасан байна.

Өгсөн үүргийн дагуу үндсэн 5000 нүхийг цэргийн ангитай хамтран ухаж бэлдсэн ба блок бүрээр тууз татан мод тарих байгууллагуудад зориулсан мэдээллийн самбар, дугаар бүхий пайз зоосон байна.

Долоо хоног үргэлжлэх тус байгууллагуудад зориулсан хоёр гэр барих, арга хэмжээнд зориулан тайз засжээ. Тарьсны дараах усалгааны ажилд зориулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас болон Налайх дүүргийн гээд нийтдээ гурван машинаар усалгааны ажлыг хийх юм байна.

ХУД-ийн 14 дүгээр хороонд 3395 модны нүхийг ухаж бэлдсэн, Хот тохижилтын газраас 5ш Био-00 суурилуулж, нэг тонны багтаамжтай гурван усны сав,  усалгааны гурван машин техник болон хар шороо тус тус бэлтгээд байна.

БГД-ийн 20 дугаар хороо Баянгол агро паркийн талбайд одоогийн байдлаар 4000 нүх ухаж бэлдсэн том оврын мэдээллийн самбарт анонс байрлуулсан, Био-00 суурилуулсан, худалдааны талбайгаа тохижуулсан бөгөөд тайз засал, асар босгох зэрэг ажлууд үргэлжилж байгааг талбай дээр үзэж танилцлаа.

СХД-ийн 24 дүгээр хороо Баруун салаа Бумбатын булагт нийт 5000 нүх ухаж бэлдсэн, хөрс сайтай газар тул нэмэлт хар шороо бэлтгэх шаардлагагүй талбай, Био-00 суурилуулах, цахилгаан хангамж, гэр барих зэрэг бэлтгэл ажлууд бүрэн дууссан байна.

Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав5 цаг 57 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв5 цаг 57 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана6 цагийн өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно6 цагийн өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ6 цаг 1 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ6 цаг 2 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно6 цаг 3 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв6 цаг 4 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.