Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийг вакцины гуравдугаар тунд хамрагдахыг уриаллаа


10-р сарын 4
8 цаг 35 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны “Алтан цэгцүүхэй” өрхийн эмнэлэгт байрлах дархлаажуулалтын цэгт ажиллалаа.
 
“Ковид-19”-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунд есдүгээр сарын 30-ны байдлаар манай улсын нийт хүн амын 65.5, дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд 306,710 хүн хамрагдаад байна. 
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, вакцины хоёр тунтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байна. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах нь өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж буй том хөрөнгө оруулалт гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлж байлаа.


 
Тэрбээр “Цар тахлын эсрэг үр дүнтэй арга бол вакцинжуулалт гэж хүн төрөлхтөн үзэж байна. “Ковид-19” вирус цаашид хэдэн удаа мутацид орж, өөрчлөгдөж, хэр удаан үргэлжлэхийг хэн ч таамаглаж чадахгүй байна. Засгийн газар эрсдэлийг сөрж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, энгийн амьдралын хэмнэлдээ алхам алхмаар дасан зохицох бодлого баримталж байгаа. Эрүүл мэнд-эдийн засгаа сэргээхэд гуравдугаар тун чухал байна. Төр вакцинаа бэлдэж, иргэд нь халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байж цар тахлыг даван туулна гэж ДЭМБ үзэж байгаа. Тиймээс иргэдийг гуравдугаар тундаа хамрагдахыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна” гэлээ.


Сонгинохайрхан дүүрэгт 270 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдахаас нэг, хоёрдугаар тунд 80 хувь нь хамрагджээ. Харин дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдалт долоон хувьтай байгааг холбогдох албаныхан танилцуулсан юм. Тус дүүрэгт дархлаажуулалтын байнгын болон явуулын тус бүр дөрвөн цэг ажиллаж байна.
Нийслэлд явуулын зургаа, суурин 458, орон нутагт 21 амйгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэнд 84 төв, 333 сумын эмнэлэгт дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа юм. Эдгээрт вакциныг сайн дурын үндсэн дээр сонголттой хийж байна.
Есдүгээр сарын 30-ны байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины 1,064,020 сая тун нөөц (үүнээс Вероцелл 686,560 мянга, Пфайзер 377.340 мянган тун, Спутник  вакцин 120 тун) байна. Цаашид КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэг сая тун, Засгийн газрын худалдан авалтаар 1.2 сая тун Пфайзер, нийт 2.2 сая тун вакцин авах юм.
 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 цаг 56 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 цаг 57 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 цаг 57 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 цаг 58 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 цаг 59 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров5 цаг 1 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна5 цаг 2 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"5 цаг 3 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"5 цаг 4 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё5 цаг 5 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ5 цаг 6 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна5 цаг 7 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.