Ж.Отгонболд: Гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна


9-р сарын 28
9 цаг 10 минут

Иргэдийн дунд гурав дахь буюу нэмэлт тун хийлгэснээр халдвар аваад байна гэх ташаа мэдээлэл гарчээ. Улсын хэмжээнд гурав дахь тунд 288 мянган иргэн хамрагдсанаас 0.15 хувь нь буюу 380 хүн халдвар авсан байна. Мөн гурав дахь тунг хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл сайжирч, халдвар авсан ч хүндрэхгүй. Энэ тухай болон дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд дараах хариултыг өгч байна.

-Коронавирусээс сэргийлэх гурав дахь тунд нийт хэчнээн иргэн хамрагдаад байна вэ?

- Нийслэлийн нийт хүн амын  74 хувь нь коронавирусээс сэргийлэх нэгдүгээр тунд, 73 хувь нь хоёр дахь тунд хамрагдсан бол вакцины гурав дахь тун буюу сэргээх тунд хүн амын 11 хувь нь хамрагдаад байна. Сэргээх тунгийн вакцинжуулалтыг наймдугаар сард АстраЗенека вакцинаар эхэлсэн бөгөөд эхэн үед эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч мэргэжилтнүүдийг хамруулж байсан бол есдүгээр сарын 11-нээс 18-аас дээш насны иргэдэд хийж эхэлсэн юм. Гурав дахь тунгийн дархлаажуулалтыг  эхлээд 20 хонож байгаа ч  иргэд эхний  хоёр вакцинд хамрагдсан шиг идэвхтэй биш байна. Гэвч сэргээх тун буюу гурав дахь тун хийлгэх нь коронавирусээс сэргийлэхэд нэн тустай гэдгийг онцолмоор байна.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харсан ч гурав дахь тунг чухалчилж байна. Азийн орнуудаас Камбож, Европын орнуудаас Франц, Герман зэрэг орон гурав дахь тунг есдүгээр сараас эхлэн хийж байна. Мөн ОХУ, Израйл, Турк зэрэг орнууд ард иргэддээ санал болгох хэмжээнд байгаа. Гурав дахь тун нь өмнө хийгдсэн хоёр тунгийн нөлөөгөөр биед бүрэлдсэн эсрэг биетийг сэргээх онцлогтой. Өөрөөр хэлбэл, гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна. Тиймээс иргэд та бүхнийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

-Хоёр удаагийн вакцин хийлгэсэн иргэд хэдий хэр хугацааны дараа гурав дахь тунд хамрагдах вэ. Халдвар аваад эдгэсэн иргэд хамрагдах ёстой юу. Энэ бүгдийг мэдэхгүйгээс иргэд хойрго хандаж байна уу?

-Вакцины хоёр дахь тунд хамрагдаад 90 хоног буюу гурван сар болсон иргэд сэргээх тун буюу гурав дахь тунд сайн дурын үндсэн дээр хамрагдана гэж Эрүүл мэндийн сайдын тушаалд тун тодорхой заасан байдаг. Харин коронавирусийн халдвар авч өвдөөд эдгэсэн иргэд хоёр сар буюу 60 хоногийн дараа сэргээх тун хийлгэх ёстой юм. Дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллаж байгаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.