"Уурхайчдын нэрэмжит талбай"-н шав тавих ёслол боллоо


9-р сарын 21
12 цаг 14 минут
Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх наймдугаар сарын 1-нд ашиглалтад орох “Уурхайчдын нэрэмжит талбай”-н шав тавих ёслолыг өнөөдөр зохион байгууллаа. Шав тавих ёслолд УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, хууль эрх зүй хариуцсан дэд захирал Б.Батсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон байна. 
 
Үе үеийн уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг сурталчлан таниулах, зорилгоор дээрх төслийг эхлүүлжээ. Мөн УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан байна. Тиймээс БЗД-ийн 26-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсэгт 1.28 га газарт “Уурхайчдын нэрэмжит талбай”-г байгуулахаар ажиллаж байна. 
Тус талбайн зураг төсөлд уурхайчдын ажил мэргэжлийн онцлогийг харуулсан хөшөө, уул уурхайн салбарын билэг тэмдгийг агуулсан 100 жилийн ойн дурсгалын хэсэг, ил далд уурхайн зохиомж бүхий тохижилтын хэсэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж зэргийг тусгаж өгчээ. Төслийн санаачлагч, бодлогын дэмжлэг үзүүлэгчээр УУХҮЯ, бодлогын дэмжлэг үзүүлэгчээр НЗДТГ, төсөл санаачлагч, зохион байгуулагчаар “Монголын Уул Уурхайн Сургалт судалгааны үндэсний төв” НҮТББ, зураг төслийг “Хархорум Дизайн” ХХК, төслийг санхүүжүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад уул уурхайн компаниуд хамтран ажиллаж байна. 
 
“Уурхайчдын нэрэмжит талбай” ил болон далд уурхайн хэсгээс бүрдсэн задгай театр, Уул уурхайн машин механизмын үзүүлэнгийн хэсэг, Хүүхдийн тоглоомын талбай болон чийрэгжүүлэх хэсэг, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламж гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.