Монгол, Кувейтийн гадаад хэргийн сайд нар уулзав


9-р сарын 21
12 цаг 10 минут
 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахтай 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уулзав.

Сайд нар өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Манай тал Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Түлэнхийн төвийн барилга болон Өндөрхаан нисэх онгоцны буудлыг сэргээн засварлах ажил хуваарийн дагуу хэрэгжиж байгааг дурдаж, барилга угсралтын ажлыг энэ онд багтааж дуусгахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж ярилцлаа. Мөн Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлд хатуу хучилттай авто зам барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгааг талууд тэмдэглэв.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо батлуулж, энэ хүрээнд түншлэгч орнуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ тодорхойлсон тухай кувейтийн талд танилцуулсан бөгөөд талууд хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж ажиллахаар тогтов.

Сайд нар Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссуудын хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгааг тэмдэглэж, Комиссын 2 дугаар хуралдааныг 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа манай тал мэдээлэв.

Улмаар Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хоёр тал зорьж ажиллахаа илэрхийлж, ирэх 5 жилд хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцов.

Сайд Б.Батцэцэг Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.