Монголын орчин үеийн уран зургийн үзэсгэлэн туркийн газиантеп хотноо гарав


9-р сарын 17
10 цаг 00 минут
 

Ардын хувьсгалын 100, Улаанбаатар болон Газиантеп хотуудын хооронд эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ойд зориулан Газиантеп хотын Урлагийн төвд Монголын орчин үеийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болов. Үзэсгэлэнд тавигдсан 50 гаруй бүтээлийг Туркэд суугаа Монгол Улсын ЭСЯ-наас бэлтгэжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Газиантеп мужийн захирагч Давут Гюл, Газиантеп хотын захирагч хатагтай Фатма Шахин, Элчин сайд Р.Болд нар оролцож үг хэлэв. Үзэсгэлэнгийн нээлтэд зориулж Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазарын зүгээс цахимаар мэндчилгээ дэвшүүлж, хотуудын хооронд аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх болно гэж тэмдэглэв. Үзэсгэлэнгийн нээлт болон Монголын уран бүтээлчдийн бүтээлийг Газиантеп хотын телевизийн сувгаар өргөнөөр харуулж, Монголын тухай нэвтрүүлгийг үзүүлэв.

Газиантеп хот нь 2 гаруй сая хүн амтай, Туркийн аж үйлдвэр,  аялал жуулчлал хөгжсөн томоохон хотуудын нэг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав6 цаг 6 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв6 цаг 7 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана6 цаг 9 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно6 цаг 10 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ6 цаг 11 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ6 цаг 12 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно6 цаг 13 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв6 цаг 14 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.