Хавана хотноо соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдана


9-р сарын 17
9 цаг 57 минут

 

Элчин сайд Ш.Батцэцэг 9 дүгээр сарын 14-ний өдөр Кубын нийслэл Хавана хотын Засаг даргын Тамгын газрын Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын асуудал хариуцсан Дэд дарга Татиана Виера Эрнандес болон албаны бусад хүмүүстэй уулзаж, Улаанбаатар болон Хавана хотуудад соёлын арга хэмжээг харилцан зохион байгуулах асуудлаар санал солилцов. Тухайлбал, Монгол, Куба үндэстний хувцас, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх тусгай нэвтрүүлэг бэлтгэн, 2021 оны 12 дугаар сард Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 61 жилийн ойн өдөр олны хүртээл болгох, 2022 онд Монголын уран зураачдын үзэсгэлэнг Кубын Дүрслэх урлагийн үндэсний музейд гаргах, Хавана хотын түүхэн дурсгалт газруудад Монголын нүүдлийн “ГЭР ТӨВ” ажиллуулж, хотын иргэдэд Монголын түүх, соёл, аялал жуулчлалын мэдээллийг таниулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.