Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав


9-р сарын 17
9 цаг 54 минут
 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцох үеэр буюу 9 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Ковид-19 цар тахын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцав.

Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд БНХАУ-аас үзүүлсэн вакцины дэмжлэг ихээхэн тус нэмэртэй болсныг онцлон тэмлэглээд, хоёр талаас сүүлийн үед ярилцаж буй хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх, нүүрсний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг бууруулах зэрэг асуудалд бодит ахиц гаргахад анхаарал хандуулахыг хүсэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын цар тахлыг даван туулах хүч чармайлтад БНХАУ-ын зүгээс цаашид ч вакцин болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах, хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх асуудалд хятадын талаас үргэлжлүүлэн анхаарал хандууллахаа илэрхийлэв.

Талууд түүнчлэн ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Энэ онд ШХАБ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр оролцож байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа7 цаг 53 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ7 цаг 53 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов7 цаг 54 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"7 цаг 55 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ7 цаг 56 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ7 цаг 57 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна7 цаг 58 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"7 цаг 59 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид8 цагийн өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав8 цаг 2 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.