“Дельта”-гаас хамгаалах шинэ арга байхгүй. Амны хаалтаа зүүж, дэглэмээ барья!


9-р сарын 17
9 цаг 49 минут
284383-15092021-1631697188-189492559-маск.jpg

“Ковид-19”-ийн альфа хувилбараас дельта хувилбарын тархах чадвар хэд дахин өндөр байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Гэхдээ дельтагаас хамгаалах шинэ арга байхгүй. Урьдын адил амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх.

Өнөөдрийн байдлаар дельта хувилбар дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдэж, зарим улсад нийт халдварын дийлэнх хувийг эзэлж байна. Дельта хувилбарын эсэд нэвтрэх үржих чадвар, эс дотор орж өөрийгөө хувилах чадвар нь эрс нэмэгдсэн. Энэ хувилбараар вакцины бүрэн тунтай хүмүүс ч өвдөх эрсдэл өндөр байгаа нь халдварлах чадвартай нь шууд холбоотой.

Өөрөөр хэлбэл, халдвар тараагчид маш их вирусийг агаарт цацаж байгаа нь хэнийг ч халдвар авч, өвчлүүлэх эрсдэлийг үүсгэж байна. Дельта хувилбарын халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх нууц хугацаа 48 цаг болж богиноссон, энэ үедээ ч халдвар тараах эрсдэлтэйг судлаачид санууллаа. Тиймээс бид халдвар хамгааллын дэглэмээ илүү сайжруулж, чанд мөрдөх хэрэгтэй болж байна. Дэлхийн улс орнууд ийм зөвлөмжийг ард иргэд, албан болон үйлчилгээний байгууллагууддаа өгч, мөрдүүлж байна. 

Олон улс орон коронавирусийн дельта хувилбараас сэргийлэх шинэ стратегийг боловсруулж, мөрдөж эхэллээ. Тухайлбал:

  • Дархлаажуулаагүй иргэдээ дархлаажуулалтад хамруулах,
  • Вакцинтай иргэдээ хамгаалан, дархлаа сэргээх тун буюу гуравдугаар тунд хамруулах
  • АНУ, Их британи зэрэг улсад хүүхдийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх, иргэд гэртээ тест хийхийг урамшуулж, үнэгүй тестээр хангах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Харин манай улсын хувьд Засгийн газраас гуравдугаар тунг иргэдэд санал болгож, он дуусахад зорилтот хүн амынхаа 60 хувийг бүрэн хамруулахаар зорьж байна. Үүн дээр бид өөрсдөө амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барьж, олон хүнтэй газраар явахгүй байхыг хичээж, халдвар хамгааллын бусад дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй байна. Энэ дэглэм иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээний болон бусад байгууллагуудад ч хамаатай.

Коронавирус ганц дельта хувилбараар дуусахгүй, хувьсан өөрчлөгдөж, шинэ хувилбарууд гарч ирж байна. Үүнийг саяхан бүртгэгдсэн MU хувилбар батална. Тиймээс бид вакцинаас гадна өөрсдөө хариуцлагатай байхыг цаг үе шаардаж байна. Цар тахлын хэдэн ч хувилбар гарсан  айж түгшихгүйгээр амны хаалтаа байнга зүү, олон хүнтэй газраар бүү яв, халдвар хамгааллын дэглэмээ барья!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.