“Хангай-21” хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургууль техникийн болон онолын сургалтаар эхэллээ


9-р сарын 14
12 цаг 14 минут

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран зохион байгуулж байгаа “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургууль техникийн болон онолын сургалтаар эхэллээ.

Дадлага сургуулийн хүрээнд 5 төрлийн техникийн болоод онолын сургалт зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр “Өндрөөс аврах олсны сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Эмнэлгийн тусламж болон эрэмбэлэн ангилалт” сэдэвт  сургалтууд явагдаж байна.

Сургалтыг АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багийн сургагч багш нар удирдан явуулж, сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Өмнөд бүсээс Өвөрхангай, баруун бүсээс Завхан, хойд бүсээс Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын  Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.