Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл, санхүүжилтэд хяналт тавихыг үүрэг болголоо


9-р сарын 12
12 цаг 55 минут

Улсын онцгой комисс хуралдаж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо. УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Цар тахалтай зэрэгцэн амьдрах шаардлага дэлхийн улс орнуудад бий болж байна. Хөл хорио гарц биш. Төрөөс нийт иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал. Гэтэл хариуцлагын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ зөрчих тохиолдол цөөнгүй байна” гээд холбогдох байгууллагууд ажилдаа хариуцлагатай хандаж, МХЕГ-т ажлаа сайжруулахыг даалгалаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас их, дээд сургуулиудын онолын хичээлийг цахимд шилжүүлж, дадлагын хичээлийг танхимаар оруулах, оройн цагаар хийх уулзалтад хүний тоо заах санал гаргалаа.

Өрхийн эрүүл мэндийн төв утсаа авахгүй байна гэх иргэдийн гомдол их байна. Халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед иргэдэд эмнэлгийн зөвлөмж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шаардлагатай. Тиймээс өрхийн эмнэлгүүдийн холбогдох утасны тоог нэмж, Call center-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн автомашины асуудлыг шийдэж өгөхийг Улсын онцгой комиссын гишүүдээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүслээ.

Харин УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Урт хугацааны хөл хорио “Ковид-19” халдвараас дутуугүй хор хохиролтой. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед гэр бүлийн хүрээнд хурим найр, баяр ёслол тэмдэглэхгүй байх шаардлагатай байна. Мөн шөнийн цагаар олон нийтийн газар амны хаалтгүй байх тохиолдол түгээмэл байна. Тодорхой хугацаанд цагийн хязгаарлалт тогтоож байж хөл хорионоос сэргийлж чадна. Үүнийг аж ахуйн нэгжүүдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Эмнэлгүүдийн ачаалал бодит байдлаас нэмэгдсэн. Шат шатандаа анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан халдвар хамгааллын дэглэмээ зөрчсөн аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, халдвар авсан иргэдийн эмчилгээг сайжруулахыг үүрэг болголоо. Мөн резидент эмч, сайн дурын ажилтнууд, цагдаа, Онцгой байдлын алба хаагчдын цалин урамшууллыг олгох, цар тахлаар өвчилсөн хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах, эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл, хяналтад онцгой анхаарах, хувийн хэвшлийн эмч нарыг цар тахлын үед дайчлан ажиллуулах талаар судлахыг даалгалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина9 цаг 13 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ9 цаг 14 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна9 цаг 14 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна9 цаг 14 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ9 цаг 15 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай9 цаг 16 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ9 цаг 27 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно9 цаг 27 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо9 цаг 28 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу9 цаг 29 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна9 цаг 30 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.