Ургац хураалтад хүнсний дэмжлэг авдаг иргэдийг хамруулна


9-р сарын 10
12 цаг 53 минут

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, ургац хураалтад  оюутан, залуучууд, ажил хайгч болон хүнсний дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны иргэдийг  хамруулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон.  Энэ дагуу Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар орон нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ажил олгогчийн судалгааг гаргалаа. Судалгаанд Төв, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгууд хамрагдаж, зарим аймаг нь нийслэлээс ажиллах хүч авах боломжтойгоо мэдэгджээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн 37 ажил олгогч байгууллага хүнсний ногоо хураах ажилд 1148 оюутан, суралцагчдыг авч ажиллуулах бөгөөд өдрийн цалин 35.000-40.000 төгрөг байна. Булган аймаг мөн ийм цалинтай байхаас гадна хоол, унааны зардлыг аж ахуйн нэгж, байгууллага шийдвэрлэхээр тусгажээ. Харин Сэлэнгэ аймаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн биржид ажлын байрны захиалга өгсөн бөгөөд нэг өдрийн 30.000-40.000 төгрөгийн цалинтай ажиллуулах аж. Түүнчлэн Орхон аймаг цэргийн алба хаагчдаас өдрийн 40.000 төгрөгийн цалинтай 600 хүн авах хүсэлтээ гаргасан байна.

Төв, Дархан-Уул аймгийн 105 ажил олгогчоос орон нутаг болон Улаанбаатар хотоос  ургац хураалтад ажиллуулах 2442 иргэний судалгааг ирүүлжээ. Дээрх хоёр аймгийн зүгээс ажиллах нөхцөл, ажлын хөлс, хоол хүнс, унааны зардал зэргийг хариуцаж гэрээнд тусгасан. Түүнчлэн коронавирусийн шинжилгээг нэгдсэн журмаар хийх шаардлагатай гэжээ. Ургац хураалтад цагийн ажилтан хамруулах талаар Их, дээд сургуулийн дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр дамжуулан мэдээлэл хүргэж байгаа. Оюутан, залуус, ажил хайгч иргэд та бүхэн ургац хураалтад ажиллах хүсэлтэй бол өөрийн сурч буй сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт хандаарай. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа аймгийнхаа 90 жилийн ойгоор 99 залуу гэр бүлд өргөө цагаан гэр бэлэглэв9 сар 22. 19:03БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахууныг саадгүй, шуурхай татан авах ажлыг зохион байгуулна9 сар 22. 17:04Гүний шумбалтын онол, дадлагын сургалтыг зохион байгуулж байна9 сар 22. 12:47Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна9 сар 22. 12:46Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ботсвана улсын Гадаад хэргийн сайдтай уулзав9 сар 22. 12:44Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулзав9 сар 22. 12:43Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 22. 12:41У.Наранцэцэг: Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна9 сар 22. 12:37Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна9 сар 22. 12:36Шадар сайд С.Амарсайхан Истанбул дахь Десбаш чөлөөт бүсийн захиргаатай хамтран ажиллахаар ярилцлаа9 сар 22. 12:35Цэргийн албыг цэргийн музейд "хаах" боломжтой боллоо9 сар 21. 12:32Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудыг хаах хуваарь9 сар 21. 12:30
© 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.