Цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуулийн төсөлд ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын саналыг сонслоо


9-р сарын 10
12 цаг 09 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Засгийн газар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль"-ийн төслийг боловсруулж байна.

Цар тахлын дараа эдийн засгаа эрчимжүүлэн сэргээхэд ажил олгогч эзэд, баялаг бүтээгчид, мэргэжлийн холбоод аж ахуй нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд онцоллоо. Цар тахлын үеийн эдийн засгийн шинэ сэргэлтийн  хуулийн төслийн үзэл санаа нь бизнес эрхлэгчид хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэдгийг Ерөнхий сайд танилцууллаа.

Ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын гишүүд саналаа хэллээ. Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал А.Уранчимэг “Дотоодын авто замын компаниудад дэмжлэг хэрэгтэй байна. Замын тендерийн ажилд тэгш эрхтэй оролцох боломжийг бүрдүүлж өгвөл цар тахлын хямралын үед компаниудад дэмжлэг болно”. гэлээ. 

Монголын нүүрс ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “БНХАУ-ын нүүрсний импортын татварыг тэглүүлэхэд Засгийн газар яриа хэлэлцээ хийх шаардлагатай байна. Томоохон төслүүдийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортын татварыг хойшлуулах эсвэл тэглэх санал хүргүүлж байна.” гэв.

Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Т.Баярсайхан “Хөдөө аж ахуйн салбарт баримталж буй Засгийн газрын бодлогыг дэмжиж байна. Манай салбарынхан цар тахлын эдийн засгийн хүндрэлтэй үед арьс ширний урамшууллаас татгалзахад бэлэн байна. Харин Эмээлтийн газар, дэд бүтцийн асуудлыг шийдвэл хувийн хэвшил тус газар биотехнологийн парк байгуулах саналтай байна. Үүнд Засгийн газрын дэмжлэг чухал байна” гэв.

Ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын энэ мэт саналыг Ерөнхий сайд "Коронавируст халдвар /Ковид-19 /-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль"-ийн төсөлд тусгахаа хэллээ. Төгсгөлд нь Ерөнхий сайд “Өнгөрсөн 30 жилд гарсан алдааг нуугаад халхавчлаад явах биш бүгдийг ил тод яриад хамтдаа шийдээд явъя. Жишээ нь улсын төсвөөс 2 их наяд төгрөгийг халамжид зарцуулж байна. Халамжаас татгалзан ажлын байр бий болгож хөрөнгө оруулалтыг нэмэх чиглэлтэй ажиллаж байна. Асуудлыг шийдэхэд улстөржилтөөс татгалзаж, төр хувийн хэвшлийн ажлыг булаах биш  зохицуулагчийн үүрэг гүйцэтгэн дэмжиж ажиллах болно” гэлээ.

Өнөөдрийн уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль”-ийн төсөлд тусгах, мэргэжлийн холбоодын төлөөллийг Засгийн газрын байгуулсан таван дэд хороонд нэмж оруулан ажиллуулахаар боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав10 сар 7. 15:19Бусаны олон улсын кино наадам эхэлжээ10 сар 7. 15:16Монгол Улс өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авчээ10 сар 7. 15:14“Ухаалаг малчин” төслийг эхлүүллээ10 сар 7. 15:13Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 7. 15:11Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно10 сар 7. 15:08Эпштейний сонсголд Ц.Элбэгдоржийн байгуулсан хүүхдийн сангийн 24 хүүхдийн асуудлыг хөндлөө10 сар 7. 15:06Ирэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ10 сар 7. 8:05С.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна10 сар 7. 8:03БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.