Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлд суурилж, цалингийн системийг шинэчилнэ


9-р сарын 9
12 цаг 34 минут

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ажлын хүрээнд Ерөнхий сайдын ажлын алба, Төрийн албаны зөвлөл, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Төрийн албаны гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэл” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагын шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах зорилт тусгагджээ.

Уулзалт хэлэлцүүлгээр төрийн албан хаагчдын ажлын үнэлгээний журмуудыг яаралтай шинэчлэх, хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн үнэлгээг шалгуур үзүүлэлтийн нэг хэсэг болгох, хөндлөнгийн нөлөөлөлгүй бодитой, шударга үнэлдэг болгох, ажлаа чанартай хийсэн ч, сул ажилласан ч нэгэн ижил сүлжээний тогтмол цалин авдгийг өөрчлөх, иргэнээ дагасан чанартай үйлчилгээнд суурилсан цалин, урамшууллын өөрчлөлт хийх санал, хувилбаруудыг хэлэлцлээ.

Энэ үеэр Ерөнхий сайдын Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх Л.Цэдэвсүрэн “Төрөөс цалин хөлс авдаг 198000 албан хаагч байна. Удирдлагын академиас хийсэн төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн үнэлгээний судалгаанаас үзэхэд, хамгийн сайн, хангалттай буюу А, В үнэлгээг төрийн албан хаагчдын 90 гаруй хувь нь авч байна гэжээ. Энэ үнэлгээ бүрийн цаана урамшуулал, шагнал, нэмэлт цалингийн асуудал давхар явж байдаг. Гэтэл иргэдийн дунд явуулсан судалгаагаар төрийн албан хаагчдын ажлын чадварыг сайжруулах, ёс зүйтэй байх, хариуцлагатай байхыг шаардсан, ажил сул, хангалтгүй байгааг илэрхийлсэн илэрхийлэл давамгай байна.

Монгол Улсад чадварлаг-мэргэшсэн-сэтгэлтэй-санаачилгатай-ёс зүйтэй-шударга төрийн албан хаагч л ажиллах ёстой. Хийсэн ажилдаа гаргасан үр дүндээ, иргэнд хүрсэн чанартай үйлчилгээндээ тохирсон цалин хөлсийг төрийн албан хаагч авах ёстой” гэлээ.

Иймд ажлыг бодитоор шударгаар дүгнэдэг, хэрэглэгчийн үнэлгээ авдаг байхаар холбогдох журмуудыг шинэчлэн сүлжээний тогтсон цалингийн системийг өөрчлөх юм байна. Энэ ажлыг 2022 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.