Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажлыг эрчимжүүлнэ


9-р сарын 8
12 цаг 30 минут
 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдааны сайд А.А.Слепневтой 9 дүгээр сарын 6-ны өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Худалдааны сайд А.А.Слепнев Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг боловсруулах ажлыг түргэтгэх саналтай буйгаа илэрхийлэв. Хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг энэ оны 11 дүгээр сард эцэслэн, 12 дугаар сард болох Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад танилцуулж, албан ёсны хэлэлцээ эхлүүлэх эсэх талаар холбогдох шийдвэр гаргуулахаар төлөвлөж байгаагаа дурдав.

Элчин сайд Д.Даваа Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж, зөвлөлдөх уулзалтуудын давтамжийг нэмэгдүүлэх боломжтойг онцлон тэмдэглэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:0711-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь11 сар 3. 20:06"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна11 сар 3. 20:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ11 сар 3. 19:5940, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ11 сар 3. 19:52Боловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?11 сар 3. 19:50Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана11 сар 3. 19:49Юань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна11 сар 3. 19:47А.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.