“ БИДНИЙГ СОНС” Өсвөр насны хүүхдүүдийн – 16 Академийн төслийн сүлд дуу цацагдлаа


9-р сарын 8
11 цаг 58 минут

“Бяцхан Мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын Охидын мисс төвийн “ЭМИG” охидын хамтлагийн ахлагч, гоцлол бүжигчин, Энхтайваны Энхрийлэнгийн анхны бие даасан “Биднийг сонс ” дууны клип өчигдөр /2021.09.06/цацагдлаа.

Тэрбээр Нийслэлийн 23-р сургуулийн 8в ангид суралцдаг бөгөөд “Бяцхан Мисс ” Олон Улсын Хүүхдийн байгууллагын “Шилдэг Хүүхэд ”, Монголын Хүүхдийн Ордны “Авьяас”, алт , мөнгөн медаль , Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний сурагч” алтан медалийг тус тус хүртэж байсан юм.

Сонирхуулахад авьяаслаг сурагч Э.Энхрийлэн нь 2019 онд онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхдийн нэгээр тодорч “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарч байсан билээ.

Түүний Олон улсын Хүүхдийн Загварын тэмцээнд гаргасан амжилтуудаас дурдвал:

–Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод зохиогдсон “Junior model international” тэмцээний “Super cute model awards” номинацийн эзэн, Таlеnt Winner

–БНСУ-ын Сөүл хотод зохиогдсон “Luxury brand model awards” олон улсын тэмцээний “Таlent Гранпри” шагналт, “Топ-6” номинацийн эзэн

–Олон Улсын Хүүхдийн мэргэжлийн “CIP” зэрэглэлийн загвар өмсөгч

–“Sunny Swan” олон улсын хүүхдийн урлаг, спортын анхдугаар фестивалиас 5-11 насны “Miss fashion” төрөлд дэд байр, Winner

–2019 оны Арваннэгдүгээр сард Итали Улсын Милан хотод зохиогдсон “Best kids model of the universe pageant ” олон улсын хүүхдийн загварын тэмцээнд амжилттай оролцож Pre-teen ангиллын “Best kids model of the world”, “Best international” номинациудын эзэн болж хос титэм хүртсэн юм.

Авьяаслаг сурагч Б.Энхрийлэнгийн анхны бие даасан “Биднийг сонс” дуу нь өсвөр насны хүүхдүүдэд зориулсан “Намайг сонс-16” төслийн дуу юм. Тэрбээр “Биднийг сонс” дууг -16 академийн сурагчтай хамтран дуулсан байна. “Биднийг сонс” дууны үгийг Л.Наташа бичиж,аяыг Б.Ганбаатар зохиожээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.