Дарханд Р.Чойномын номын мухлаг нээгджээ


9-р сарын 6
9 цаг 53 минут
Дарханд Р.Чойномын номын мухлаг нээгджээ

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны дурсгалд зориулан Дархан-Уул аймагт номын мухлаг нээжээ.  Р.Чойном Орос, Казак, Монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, Казак, Монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг байсан. Мөн зураг зурж, баримал сийлбэр бүтээж, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн.

Түүний бүтээлийг гаргахаас татгалзаж, уран бүтээлийнх нь төлөө шоронд хорьж байса ч "Гал морин цаг", "Залуу нас", "Сүмтэй бударын чулуу", "Тал", "Улаан дэвтэр", "Хүн" зэрэг бүтээлээ туурвиж байсан юм. 1990 онд Монгол Улсын төрийн шагнал цолыг түүнд нэхэн олгосон юм.

“Оюунлаг Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ТВ-9 телевизийн Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн хамт олны санаачлагаар Баасан гаригт /2021.09.03/ “Р.Чойномын номын мухлаг”-ийг нээсэн байна.

Чойном агсны охин Мөнхтэмүүлэнгийн хүсэлтээр энэхүү номыг мухлаг Дарханы "Буян зах”-ын хажууд нээгджээ. Тус ажлыг гүйцэтгэхэд аймгийн Захирагчийн ажлын алба, “ДСЦТС” ХК-ийн хамт олон тусламж үзүүлсэнд талархаж буйгаа цахим хуудсаараа илэрхийлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.