Г.Дашдаваа: Хүүхдийг халдвараас сэргийлэхэд эцэг, эхчүүдийн анхаарал халамж, хариуцлага чухал нөлөөтэй


9-р сарын 3
11 цаг 49 минут

-Тухайн сургуульд хэд хэдэн тохиолдол бүртгэгдвэл сургуулийг бүхэлд нь цахим сургалтад шилжүүлнэ-

2021-2022 оны  хичээлийн жил цар тахлын үед үргэлжилж байна. Танхимын болоод цахим сургалт хосолж буй энэ үед сургууль, цэцэрлэгийн байгууллагууд хүүхдийг халдвараас хэрхэн сэргийлж байгаа болоод халдвар илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Г.Дашдаваагаас тодрууллаа.

-Сургалтын байгууллагын үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотойгоор халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/292, А/525 дугаар бүхий тушаал гарсан. Тус тушаалуудыг бүх ерөнхий боловсролын сургууль болоод сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд дагаж мөрдөнө. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан сургалт явуулсан. Ойролцоогоор 1800 багш, ажилтан, 700 гаруй эмч сургалтад хамрагдсан байна. Сургуулийн эмч нарт хэрхэн сорьц авах вэ,  яаж хариу арга хэмжээ үзүүлэх зэрэг чиглэлээр сургалт явуулсан. Сургууль, цэцэрлэгт сэжигтэй тохиолдол илэрвэл багш, ажилчдын үүрэг, оролцоо ямар байх вэ, ямар удирдлага, зохион байгуулалт, арга зүйг хангаж ажиллах вэ гэх чиглэлээр багш ажилчдад мэдээлэл өгсөн.

-Сургууль, цэцэрлэгүүд дээр байрлаж буй тандалт, хариу арга хэмжээний баг ямар үүрэгтэй ажиллах вэ?

-Хоёр сайдын хамтарсан тушаалд тухайн сургууль, цэцэрлэг гурван хүний бүрэлдэхүүнтэй тандалт, хариу арга хэмжээний багтай байна гэж заасан. Уг гурван хүний бүрэлдэхүүнд сургууль, цэцэрлэгийн эмч, нийгмийн ажилтан, мэдээлэл технологийн ажилтнууд орох боломжтой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хариу арга хэмжээ авах мэдлэгтэй гурван хүний баг байгуулна гэсэн үг. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед нэн түрүүнд эмчид мэдэгдэх бөгөөд тухайн эмч хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авах юм. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд дүүргийнхээ Тандалт, хариу арга хэмжээний багт мэдэгдэнэ. Дүүргийн Тандалт, хариу арга хэмжээний баг шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд очно. Дүүргээс очсон Тандалт, хариу арга хэмжээний баг шинжилгээний хариуг тусгай пос машинаар “Гэрэгэ системс” рүү бүртгэж өгнө. Мөн тухайн эерэг гарсан хүний биеийн байдлыг үнэлэн, зөвлөгөө, зөвлөмж өгч, гэрт нь тусгаарлах арга хэмжээ авах болно. Ойрын хавьтал болсон сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх юм. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг ТЕГ болоод ЦЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд олж тогтоон, бүртгэх ажлыг хийхээр зохицуулсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас боловсролын байгууллагуудын тандалтын багийн ахлагч нарт “Гэрэгэ системс” рүү нэвтрэх эрх өгнө. Ингэснээр тухайн баг батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох ангийн хүүхдүүдийг тус системд бүртгэх ажлыг хийнэ. Халдварын тохиолдол батлагдсанаас хойш зургаа дахь хоног дээр нь дүүргийн эрүүл мэндийн төвөөс тухайн ойрын хавьтлын гэрт очин, шинжилгээ авах боломжтой болно. Зургаа дахь хоногоос өмнө шинж тэмдэг илрэх юм бол хугацаа харгалзахгүй шинжилгээ авах байдлаар ажиллахаар зохицуулсан.

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ямар тохиолдолд цахим хэлбэрт шилжүүлэх зохицуулалт байгаа вэ?

-Хоёр сайдын хамтарсан тушаал дээр гурван гол зүйлийг тусгасан. Тодруулбал,

  1. Нэг ангиас батлагдсан тохиолдол илэрвэл тухайн ангийг цахим сургалт руу шилжүүлнэ.
  2. Нэг давхарт нэгээс олон ангид халдвар илэрвэл тухайн жигүүрээр нь цахим сургалтад шилжүүлнэ.
  3. Тухайн сургуульд давхар харгалзахгүй хэд хэдэн тохиолдол бүртгэгдвэл сургуулийг бүхэлд нь цахим сургалтад шилжүүлэх юм. Үүнийг эцэг, эхчүүд, сурагчид сайн ойлгоосой.

Мөн эцэг, эхчүүдийн анхаарал халамж, үүрэг оролцоо, хариуцлага маш чухал нөлөөтэй. Хүүхдүүд биеийн байдлаа сайтар илэрхийлж чадахгүй байх магадлалтай тул аав, ээжүүд хүүхдийнхээ биеийн байдлыг сайн анзаарч, анхаарах хэрэгтэй. Танай гэр бүлийн хэн нэг гишүүнд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх ёстой. Түүнчлэн багш нар анхаарал, сэрэмжээ нэмэгдүүлж, хүүхдийг олноор нь нэг дор бөөгнөрөхгүй байх тал дээр ажиллах хэрэгтэй байна. Сурагчдын ариун цэврийг сайтар сахиулж, гарыг нь тогтмол угаалгах, ариутгах, мөн амны хаалтыг зөв солих зэргийг хүүхдэдээ зааж, зөвлөж өгөөрэй.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ7 сар 27. 17:20Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажилланаМонголбанк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) хооронд өчигдөр “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэлхийн Банк Группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Делмон нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монгол Улсын банкны салбарын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг тогтоох хяналт шалгалтын шаардлага, журмыг боловсронгуй болгох, холбогдох өгөгдөл мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, мөн эрсдэлийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хамтран ажиллана. Монголбанк 2025 онд ОУСК-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Уур амьсгалын сценари дүн шинжилгээ”-г тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биет болон шилжилтийн эрсдэлд Монгол Улсын банкны салбар өндөр өртөмтгий бөгөөд үүний улмаас хүлээгдэж буй зээлийн алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй болохыг тогтоосон байна. Иймд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд банкуудын бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хангах, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэн, уг ажлыг энэхүү санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.7 сар 27. 17:20Худалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өсжээ7 сар 27. 17:19ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа7 сар 27. 17:17Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ7 сар 27. 17:16Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 10-наас эхэлнэ7 сар 27. 17:11Манай улсад бүх төлбөр тооцооны 71 хувийг бэлэн бусаар хийдэг7 сар 27. 17:10Монголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно7 сар 27. 17:09Дараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна7 сар 27. 17:09Английн Лийдс хотын музейд XIII зууны Монголын талаарх үзүүлбэрийг олон нийтэд толилуулж байна7 сар 27. 17:07Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв7 сар 27. 17:06Уулын замд ачааны автомашинууд мөргөлдсөн осол гарчээ7 сар 27. 17:06
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.