Draingang баг "MESA Pro Series" тэмцээний финалд шалгарлаа


8-р сарын 24
10 цаг 28 минут
Draingang баг таамаг эвдэж "MESA Pro Series" тэмцээний финалд шалгарлаа

Монголын электрон спортын холбоо буюу MESA-гаас зохион байгуулж буй "MESA Pro Series DOTA2 Finals" тэмцээний хагас шигшээн тоглолт өчигдөр боллоо.

Тойргийн шатанд дөрөвдүгээр байр эзлэн хамгийн сүүлийн байраар хасагдах шатанд шалгарсан Draingang баг хагас шигшээд Kobolds багийг 2-1 харьцаагаар хожиж финалд шалгарлаа.

Тэд хасагдах шатны эхний тоглолтдоо "Sable Hat" багийг 2-0 харьцаагаар хожин таамаг эвдээд байсан юм. Draingang багийг хэсгийн шатанд 2-0 харьцаагаар хожсон Lilgun баг финалд хүлээж байна.


"MESA Pro Series DOTA2 Finals" тэмцээний финалын шатанд нийт зургаан баг тойргийн журмаар тоглосноос нэг ч хожигдолгүй хамгийн өндөр оноо авсан "Lilgun" баг 10-0 амжилттайгаар Grand Final шат руу шууд шалгарсан.

Харин тэдний араас 8-2 амжилттай "Kobolds" баг хагас шигшээд шалгарсан бол "Sable Hat" болон "Draingang" багууд хагас шигшээ шатны төлөө хоорондоо тоглохоор болсон юм.


Тойргийн шатанд тавдугаар байрт орсон "Wanted" баг 500 мянган төгрөгийн шагнал болон "MESA League"-т орох эрхтэй үлдсэн.

Харин "Seventh Sense" баг зургаадугаар байраар тэмцээнээ дуусгасан билээ.

"MESA Pro Series DOTA2 Finals" тэмцээний ялагч Олон Улсын электрон спортын холбоо буюу IESF-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

IESF World Championship тэмцээн Израил улсын Эйлат хотноо арваннэгдүгээр сарын 14-19-ний хооронд зохиогдоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ9 цаг 30 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ9 цаг 31 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"9 цаг 31 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна9 цаг 32 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна9 цаг 33 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9 цаг 34 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав9 цаг 37 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ9 цаг 38 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй9 цаг 39 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна9 цаг 41 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.